НИЙГЭМ
ТАНИЛЦ: Маргааш “Өглөөний гудамж”-д ийм үйл явдал болно

Маргааш /2021.09.01/ “Өглөөний гудамж”-д “Монгол соёлын өглөө” өдөрлөг болно. Энэ үеэр “Та 2025 ондоо бэлэн үү” агуулгаар лекц, үзэсгэлэн, үзүүлбэр зэрэг болох юм. Энэ нь маргааш өглөөний 06.00-09.00 цагт болох бөгөөд 2025 онд Монгол Улс Монгол бичгийг төрийн бичгээр шилжүүлж буйтай холбогдуулан хийж буй юм. Үүнээс гадна үндэсний бичиг, соёлоо түгээн дэлгэрүүлье уриан дор үргэлжилнэ.

Тус өдөр:
- Хэл бичгийн эрдэмтэн, мэргэд сургаалаа хайрлах,
- Монгол бичгийн бүтээлийн үзэсгэлэн, Монгол бичгийн цогц сургалтын танилцуулга,
- Монгол бичгийн үзүүлбэр, урлаг соёлын арга хэмжээ,
- Үндэсний хувцас загварын үзүүлбэр зэрэг сонирхолтой үйл ажиллагаа таныг хүлээж байна
Зохион байгуулагчид:
- Эх хэлээ аваръя ТББ
- Хүн наран Монгол бичгийн цогц сургалтын төв
- Аравт продакшн
- Өглөөний Улаанбаатар төсөл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэзаваан юм хэзээ болих бол. Машин түгжрээ гэж дэндүү