НИЙГЭМ
ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо “Рио Тинто”-д холбогдох асуудлаар мэдээлэл хийнэ
ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо “Рио Тинто” компанид холбогдох асуудлаар албан мэдээлэл хийхээр болсон байна. Мэдээлэл хийх тов 14.00 цагт зарлагджээ.
Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” компаниас өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт захидал ирүүлсэн талаар гадаад, дотоодын хэвлэлүүдэд мэдээлэгдээд буй. Захидлаар төслийн үр шимийг нэмэгдүүлэх хоёр талт хэлэлцээний зарим агуулгуудад “Рио Тинто” буулт хийж, давхар 1 их наяд төгрөгийн тусламж санал болгосон тухай агуулгыг илэрхийлсэн байгаа юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.