НИЙГЭМ

Э.Долгионыг эсрэг турхирах уу, дэргэд нь зөвлүүлэх үү гэдгийг Д.Эрдэнэбилэг МЭДНЭ

Монголын төрд хоржоонтой ч гэмээр нэг томилгоо хийгдсэн нь Э.Долгионых боллоо. Засгийн газрын 300 хоногийн тайлан танилцуулах нэвтрүүлгийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Bloomberg TV Mongolia” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Долгионд ажлын санал тавьсан гэхэд болно. “Хүсвэл та ч Засгийн газарт ажиллаж болно” хэмээсэн Л.Оюун-Эрдэнийн үгийг нэвтрүүлгийн хэсэгт зориуд багтааж, Э.Долгион ч хариуд нь “Дуртай яа” гэж хариулж суухыг монголчууд харсан билээ.

Энэ өдрөөс хойш Э.Долгионыг Засгийн газарт ямар ажил авах нь вэ гэж харж, хүлээж эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Тэгвэл тэр өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны зөвлөхөөр томилогдов. Ажлын саналын хэлэлцээрээ нэвтрүүлгийн зохиолд зориуд оруулж, “маазарцгаасан” тэдний ард “Сахал” гэгч Д.Эрдэнэбилэг бий.

Товчоор хэлэхэд Э.Долгион бол Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн ойрын хүн л юм. Ойрын хүн гэдэг үг улс төрийн нийтлэл бичвэрт ихээхэн гүн утга агуулдаг билээ.

Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа “Эрдэнэт”-ийн 49 хувийг авчирсан схемийг “луйврын” хэмээн цоллож, шалгах, нягтлах асуудлыг сөхөж тавьж байсан. Энэ үеэр Д.Эрдэнэбилэг Л.Оюун-Эрдэнийн эсрэг хэвлэл, мэдээллийн орчинд явуулсан кампанит ажлаа Э.Долгионоор удирдуулсан гэгддэг.

Д.Эрдэнэбилэг Худалдаа хөгжлийн банкаараа дамжуулж, “Эрдэнэт”-ийн 49 хувийг оруулж ирэх асуудалд томоохон үүрэгтэй оролцсон гэдэг нь мөнөөх схемээр харагддаг. Иймд ч Л.Оюун-Эрдэнэ Д.Эрдэнэбилэгийн эсрэг шууд дайн зарласан гэх дүр зурагтай байлаа. Өнгөрсөн хугацаанд Э.Долгионы гардан хийсэн хэвлэлийн салбар дахь төлөвлөгөөт үйл ажиллагаануудын ихэнх нь Л.Оюун-Эрдэнэ рүү л чиглэж байсан гэлтэй.

Харин өнөөдөр тэр Л.Оюун-Эрдэнэд зөвлөхөөр болчихлоо. Логик нь Д.Эрдэнэбилэг Л.Оюун-Эрдэнэтэй тодорхой хэмжээний тохироонд хүрсэн гэдэг дээр тулж очно. Өөрөөр хэлбэл “Сахал” Д.Эрдэнэбилэг хэмээгч эрхмийн нөлөө энэ Засгийн газарт ч байсаар байгаа нь нэгийг бодуулна.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
бүтэхгү
бүтэхгү
8 сар 31, 2021 13:32

оюука жул ЕС юм байна. өөрөө үхэхээс айж намбн гишүүдийн итгэлийг �##�даж байна өөдгүй з�##�уу бна

Зочин
Зочин
8 сар 31, 2021 13:48

Эрдэнэбилэг гэдэг чинь л бидний жинхэнэ эзэн хаан юм. Монгол улс Эрдэнэбилэгийнх билээ. Eрөнхийлөгч нар бол зүгээр л утсан хүүхэлдэйнүүд нь

Зочин
Зочин
8 сар 31, 2021 13:50

Сах�##� Эрдэнэбилэг, Элбэгдорж, М.Энхболд гурав МАНАН гэгч бүлэглэлийн эзэд. Тэдний гарт шүүгч нар, ЗГ байна. Тэгэхээр авилг�##�чдыг дйилэх хүч �##�га даа.

Зочин
Зочин
8 сар 31, 2021 13:51

Сaхaл Эрдэнэбилэг, Элбэгдорж, М.Энхболд гурав МАНАН гэгч бүлэглэлийн эзэд. Тэдний гарт шүүгч нар, ЗГ байна. Тэгэхээр авилгaлчдыг дйилэх хүч aлга даа.

Зочин
Зочин
8 сар 31, 2021 15:12

MUNGU buhnees huchtei Erdenebileg bugdiin hudulguj chadaj bna sht.odoo erdenbilegt elbegdorj ogtoos hereggui bolson baih kkkk.

Зочин
Зочин
8 сар 31, 2021 16:16

harin ih l sonin tomilgoo bolood bgaamdaa!!

мэргэн
мэргэн
8 сар 31, 2021 16:23

Г�##�зуурмаар юм

Zochin
Zochin
8 сар 31, 2021 17:23

Sahal Erdenebilegtei muudsan gesen bishuu, Dolgioniig bloombergees ni z##luulj orond ni sahal ohinoo zahirlaar tavisan gee biz dee.

Зочин
Зочин
8 сар 31, 2021 17:25

Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ аргагүй л даацтай улстөрч юм. Эсрэг т�##�ынхаа хамгийн супер гаруудыг өөртөө зүтгүүлж эхэлж байна шд. Супер супер

Зэээ
Зэээ
8 сар 31, 2021 19:19

ЕС ОЮУНЭРДЭНЭ ЯМАРЧ БАЙСАН ЭХЛЭЭД ОЮУТОЛГОЙН НААШТАЙ БОЛГОЖ БУЙ АСУУДЛАА ЦЭГЦЛАЭХ ХЭРЭГТЭЙ!!! ОЛОН ДАЙСАНТАЙ ЗЭРЭН ДАЙТААД ХЭРЭГГҮЙ ХҮЧ ТААРАМДАХ?!

Иргэн
Иргэн
8 сар 31, 2021 19:44

Тэнэгүүдээ дайсантайгаа ойрхон бай гэсэн үг байдаг, зөв дайсан дунд зөв ч байгаа буруу ч байгаа, харин хэзээ яаж ашиглахаа л мэддэг байх хэрэгтэй. Оюунэрдэнэ ухаантай юмаа

Зочин
Зочин
9 сар 1, 2021 20:31

Эрдэнэт үйлдвэрийг 100% хувьчлах хэрэгтэй. Тэгэхгүй бол төрийн дээд томчуудын х�##�аасыг зуга�##�ах үндэс суурь нь болдог. Оюун-Эрдэнэ, Хүрэлсүх нар угаасаа мөнгөний сонирхолтой юм чинь идэж л байгаа. Дээдсүүд нь төрийн мөнгөөр туйлж байхад жирийн иргэд хоногийн хоолоо яаж олох вэ? гэж гүрийгээд байхаар дургүй хүрээд байна шүү.

irgen
irgen
9 сар 3, 2021 14:09

Oyun-erdene aldaa hichihvuu dee. ygaad Dolgion iig zuvluh bolhov oo? esvel medkui bgaam bolov uu

Zochin
Zochin
9 сар 3, 2021 18:04

Ene erdenebileg badamjunai ene ter chini bol zugeer archaad haysan 00 n tsaas l baihgui yu ard ni elbegdorj enhbold gesen jinhen asaalttai tankuud baigaa ed bol barigdval shorond tarvalzaj am bugsuuruu butsaj goojtol mungu chihuuleh il bai ni ene buh muu muuhai buzar balainuudiin tsaana gemt hergiin haan buh hulgaichuudiin noog hurtsaar bichuuleed avtsan elbegdorj l bna uur hen ch bish

Иргэн
Иргэн
11 сар 8, 2021 14:43

Энэ мангар амьтан АН-ын хүн ба нам дамжиж долгинодог этгээд байгаа юм. Мөн Баруунынхны нохой хийдэг доод гарлын толгой муут юм.

Back to top button