ДЭЛХИЙНийгмийн

Европ: Цар тахлын улмаас төрөлт багассан

Европ, АНУ-ын хүн ам судлаачид коронавируст цар тахал өвчний улмаас Европын бүх орнуудад, тодруулбал Итали, Португали болон улсад төрөлтийн түвшин мэдэгдэхүйц хэмжээгээр буюу 6-9 хувиар буурсан болохыг тогтоожээ. Энэ талаар Америкийн Шинжлэх Ухааны Академийн эмхэтгэлд нийтэлжээ.

“Бид АНУ болон Европын олон орныг оролцуулаад өндөр хөгжилтэй орнуудад хүн амын төрөлт хэрхэн өөрчлөгдсөнийг ажигласан. Ажиглалтаар ялангуяа Европын өмнөд хэсэгт орших долоон орны хувьд төрөлт таамаглаж байснаас хамаагүй их хувиар буурсан.

Сүүлийн саруудад эрдэмтэд цар тахлын улмаас улс орнуудын нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлсөн талаар илүү идэвхитэй сонирхож эхэлсэн. Ялангуяа, Америкийн эмч нар цар тахлын эхний давалгааны үеэр архи, мансууруулах бодисын хэрэглээний түвшин огцом нэмэгдсэнийг тэмдэглээд, мөн өнгөрсөн оны сүүлчээр АНУ-д төрөлт 16 орчим хувиар буурах ёстой хэмээн баталсан байсан.

АНУ-ын Корнеллийн Их Сургуулийн эдийн засаг, хөдөлмөрийн тэнхимийн эрхлэгч Сет Сандерс тэргүүтэй Европ, Америкийн хүн ам зүйчдийн бүлэг энэ үзүүлэлт зөвхөн АНУ-д төдийгүй Дэлхий даяар коронавируст халдварын 37 орчих хувийг эзэлж буй бусад 20 оронд хоёр жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг судалсан байна.  

ЦАР ТАХЛЫН ХҮН АМ ЗҮЙН НӨЛӨӨЛӨЛ

Цар тахал үн ам зүйд сөргөөр нөлөөлсөн улс орнуудын тоонд Европын олон орон, мөн Сингапур, Япон, Израйль, Өмнөд Солонгос багтжээ. Эрдэмтэд эдгээр улс орнуудын төрөлтийн түвшний сүүлийн арван жилийн хэлбэлзлийн статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийж, өөрчлөлтийг 2020 оныхтой харьцуулсан байна. Харьцуулалтаар цар тахал нь үнэхээр дэлхийн 18 хөгжингүй орны төрөлтийн хувь эрс буурсан болохыг харуулсан аж.

Үүний зэрэгцээ цар тахал нь Сингапур, Европын зургаан улс гээд нийт  долоон улсад хүн ам зүйн байдалд ер бусын хүчтэй нөлөө үзүүлсэн болохыг эрдэмтэд олж тогтоожээ.

Төрөлт буурсан үзүүлэлттэй улс орны тоонд Европын өмнөд хэсэгт орших хэд хэдэн улс өртсөн байна. Эрдэмтдийн тооцоолсноор, Италид төрөлт 9,1 хувь, Испанид 8,4 хувь, Португалид 6,6 хувиар буурчээ. Үүний нэгэн адил Унгар улсад энэ үзүүлэлт мөн 8,5 хувиар буурчээ. Австри, Бельгид цар тахлын өмнөх үеийнхтэй харьцуулахад ойролцоогоор 5,2-5,5 хувиар буурсан аж.

Сандерс болон түүний хамтрагчид Европын хойд хэсэгт оршин улс орнуудын төрөлт буураагүй, харин сүүлийн нэг жил хагасын хугацаанд нэмэгдсэн болохыг олж тогтоожээ. Судлаачдын үзэж байгаагаар, энэ нь эдгээр мужуудын нутаг дэвсгэрт тахал өвчний цар хүрээ харьцангуй бага гарснаас гадна, тухайн бүс нутгуудад ард иргэдэд нийгмийн зүгээс үзүүлэх дэмжлэгийн тогтолцоо илүү хөгжсөнтэй холбоотой байж болох юм.

(Эх сурвалж: tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button