Н.Энхбаярын хүүд нөхөн сонгуулийн тойрог өгч, засгаа бүтэн авч үлдэх төлөвлөгөө

Улс төрийн намууд ирэх сарын 1 буюу маргаашийн дотор нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах учиртай. Эл хугацаа болоход ердөө ганцхан хоног үлдэв. Одоогоор Хэнтий, Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших хүсэлтэй эрхмүүд намдаа эхнээсээ хүсэлтээ өгч эхлээд байна. МАН дотор бол нилээн хөдөлгөөнтэй байгаа.
Эл нам маргааш /2021.09.01/ Бага хурлаа хийж, нэр дэвшигчдээ тодруулж, албан ёсоор батламжилна. Нэрээ дэвшүүлэхээр намдаа хүсэлтээ өгсөн хүн Л.Батжаваас эхлээд өчнөөн байна. Харин нам нь ритингийн судлагаа хийж судалгаараар тодруулна гэгдэж байсан.
Гэхдээ нөхөн сонгуулийн тойрог өгөх, авах тохироо их бага хэмжээгээр хийгдэнэ. Одоогоор Сонгинохайрханд Н.Энхбаяр хүү Батшугарыгаа зүтгүүлж буй. Э.Батшугарын хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрханы тойрогт өвдөг шороодсон байдаг. Одоо аав нь МАН-тай улстөрийн тохирооны хүрээнд хүүгээ чихэхээр улайрч буй. МАН ч засгаа бүтэн авч үлдэхийн тулд түүний хүүд нөхөн сонгуулийн тойрог өгчихөж мэдхээр нөхцөлтэй.
Учир нь намаа хүртэл зарж идэж нэгдсэн Н.Энхбаярт МАН-ынхан НАМЗХ-ны Удирдах зөвлөл дэхь хэдэн суудлаас өөр юу ч хялгайлгаагүй байгаа. Дөрвөн сайдын суудал гаргаж өгнө гэж байсан ч өдгөө таг чиг. Тэгэхээр ядаж хүүд нь тойрог өгсөн болж жүжих шаардлага байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энхбаяр өөрийн хүүгээ оруулаад УИХ д сууд## авб## шударга л явд## болно доо . Юм бүхэн өөрийн гэсэн үнэ цэнээр олддог . МАН засгийн газраа тогтвортой авч үлдэх л хэрэгтэй дээ . Цааш цаашдын ирээдүйгээ харсан ч тэр . Ман нөхөн сонгуулийн дараа дэд сайдуудыг томилж болох л юм .
Монгол төрийг барьца##ж хүүгээ өндөр ##бан туша##д дэвшүүлнэ гэдгийг ойлгохгүй бга!
Энхбаяр даргын хүсэл нь биелээсэй билээ.
Батшугар их зөв бодолтой з##уу.
Өндөр мэдлаг боловсролтой, хүмүүжилтэй чадвартай хүнээс айлгүй, дэмжиж, улс орноо хөгжүүлэхэд хүч чадлы нь ашиглах нь туйлын зөв.
Uhedluud songuuli yrihaas uur yuch chadahgui
хэлгий хүү нь гарахгүй яагаад МАН нь эсрэг ажилана Энхбаярыгаа мурина тэгээд болоо