Нийгмийн

Венесуэль: 3 наснаас дээш насны хүүхдүүдийг вакцинжуулна

Насанд хүрэгчдийг вакцинжуулах кампанит ажил Венесуэль улсад ид явагдаж байна. Вакцинжуулалтыг төлөвлөсөн хурдаар үргэлжлүүлбэл ирэх аравдугаар сараас эхлэн тус улсад 3-18 насны хүүхэд, өсвөр үеийнхнийг “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөжээ.

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өдөрт 300 мянга хүртэл хүнийг вакцинжуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Ирэх аравдугаар сар гэхэд тус улсын хүн амын 70 хувь буюу 22 сая хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөөд байгаа аж. Хэрэв энэ стратеги хэрэгжвэл аравдугаар сараас эхлэн тус улс бага насны хүүхэд, өсвөр үеийнхнийг вакцинжуулалтад хамруулах юм.

Одоогийн байдлаар 60-аас дээш насны иргэдийн хувьд коронавирусийн эсрэг вакцинд хамрагдах урьдчилсан бүртгэлийг хүчингүй болгосон байна. Есдүгээр сарын 5-наас эхлэн 50-аас дээш насны иргэд урьдчилан бүртгүүлэх шаардлагагүй болох аж.

Насанд хүрээгүй хүүхдүүдийг вакцинжуулахдаа эмнэлзүйн туршилтад орж баталгаажсан вакциныг хэрэглэх юм байна. Венесуэльд ОХУ-ын “Спутник V” /Sputnik V”, Хятадын “Вероселл” /Vero Cell/ вакциныг хэрэглэж байгаа юм. Цаашид мөн “КОВАКС” /COVAX/ хөтөлбөрийн хүрээнд вакцин нийлүүлэхээр төлөвлөсөн байна.

Эргэн сануулахад, Венесуэлийн оршин суугчид энэ оны хоёрдугаар сараас эхлэн ОХУ-ын “Спутник V” /Sputnik V” вакциныг хэрэглэж эхэлсэн.

(Эх сурвалж: rambler)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-09-01 21:22

ЭНЭ БОЛ ПОПРОЛ ЮМ ДАА ХАХА

Холбоотой мэдээ

Back to top button