Дуучин Шакирад хорих ял оноож магадгүй
Дуучин бүсгүйг нийт 14,5 сая Еврогийн зургаан гэмт хэрэгт буруутгаж байгаа аж.
Колумбын 44 настай дуучин, бүжигчин Шакира татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгагдаж, Испанийн шүүхийн танхимын гэмт хэрэгтний сандал дээр сууж магадгүй гэсэн мэдээлэл байна.
Дуучны эсрэг үүсгэсэн мөрдөн байцаалтын ажиллагаа гурван жил үргэлжилсэн. Эцэст нь, шүүхээс Шакираг татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгах хангалттай үндэслэл байгаа гэж үзжээ.
Хэрэв татварын зургаан гэмт хэрэгт гэм буруутай нь нотлогдвол дуучин Шакирад шоронд хорих ял оноох юм. Тэрбээр нийтдээ 2012-2014 онд 14,5 сая Еврогийн татвар төлөөгүй тухай хэрэг юм.
2011 оноос хойш Шакира Испанийн “Барселона” клубын хөлбөмбөгчин Жерар Пикегийн хамт Барселона хотод амьдарч байгаа юм. Тус улсын хууль тогтоомжийн дагуу гадаадын иргэн тус улсад зургаан сараас дээш хугацаагаар амьдарсан бол гадаад иргэдийг хүлээн авсны татварыг оролцуулаад бүх орлогоосоо татвар төлөх үүрэгтэй юм байна.
Өмнө нь, Шакира хүнд өвчин туссаны улмаас дуулах нь байтугай ярьж ч чадахаа байсан гэсэн шуугиан дэгдэж байсан юм.
(Эх сурвалж: liferu)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манайд хэзээ хууль ийм болох бол доо