ДЭЛХИЙНИЙГЭМ

Афганистаны дүрвэсэн Ерөнхийлөгчийн хууран мэхлэлт ил болов

Афганистаны Ерөнхийлөгч асан Ашраф Гани улс оронд нь үүссэн нөхцөл байдлын улмаас улсаасаа дайжиж гараад байгаа билээ. Дүрвэн гарсан өдрөө Ашраф Гани Засгийн газрын бүрэлдэхүүнтэй уулзахаар цаг төлөвлөсөн ч өөрөө уулзалтандаа ирээгүй юм байна. Түүнийг хүлээж байх зуур Ашраф Гани нисэх онгоц бэлдчихсэн байсан. Тэгээд Кабулын нисэх онгоцны буудлаас хөөрсөн байна.  Энэ талаар Афганистанаас Тажикистанд суугаа Элчин сайд Мухаммед Зохир Агбар “РИА” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр дурьджээ.

Дипломатчийн хэлснээр, Ерөнхийлөгч асан Ашраф Гани хамтран ажиллаж байсан ажилтнууд, өндөр албан тушаалтнуудаа ингэж хууран мэхлэнэ чинээ санаанд нь ороогүй гэж ярьсан байна. Гани хамтрагчдаа хуураад зогсохгүй төсвийн мөнгөнд гараа дүрж, дээрэмдсэн гэгдэж байна.

“Ашраф Ганигийн зөвлөх нь Батлан ​​Хамгаалах Яам руу утасдаж, 16.00 цагт уулзалтад оролцоно гэж хэлэхэд бид уулзалтад бэлтгэсэн. Тэгээд түүний ирэхийг хүлээсэн. Гэсэн ч, тэр үед Гани нь хамаатан садныхаа хамтаар Кабулын нисэх онгоцны буудлаас онгоц хөлөглөөд эх орноо орхиод явсан” гэж Элчин сайд хэлэв. Агбарын хэлснээр, Талибанчууд Афганистаныг маш богино хугацааны дотор эзэлсэнд чухамхүү Ерөнхийлөгч асан Ашраф Гани түмэн буруутай гэв. Учир нь, Гани Засгийн газраас шударга үзэл баримтлалтай албан тушаалтнуудыг албан тушаалаас нь зайлуулж, оронд нь туршлагагүй боловсон хүчнүүдийг томилсон байжээ.

(Эх сурвалж: lenta)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button