УЛС ТӨР

НӨХӨН СОНГУУЛЬ: Э.Бат-Үүлд “зөөлөн боорцог”, Б.Гарамгайбаатарт “хатуу самар”

УИХ-ын гишүүний суудлаас татгалзаж, хотын дарга, Ерөнхийлөгч болсон хоёр эрхмийн оронд ордонд гишүүн болж тухлах хоёр тойргийн нөхөн сонгуулийн сунгаа тун ойртлоо. Сар гаруйн дараа буюу аравдугаар сарын 10-нд Хэнтий аймаг болон Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгууль болж, УИХ дутуу хоёр гишүүнээ нөхөх нь.

Хуулиараа намууд нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ-нд мэдүүлэх сүүлийн хугацаа байсан учир урьдчилан тохирсон байсан улс төрийн тохироонууд өчигдөр албан байдлаар ил болж, намууд аль аль талдаа нэр дэвшигчдээ баталлаа. Харамсалтай нь хоёр тойрогт нэр дэвшигчид байдаг л, иргэдийн сонирхлыг нэгэнт татахаа больсон, нэр хүнд муутай, цойлж мэдэх нөхөд байсангүй.

-БАРЬЦААНДАА БАНТСАН МАН Э.БАТШУГАРТ СОНГИНОХАЙРХАНЫГ “АЛДАВ”-

Э.Батшугар МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших нь тодорхой болов. Энэ тохироо аль эрт дээр үед хийгдсэн байсан даа. 2020 оны УИХ-ын сонгуульд, мөн НИТХ-д Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшээд унасан Э.Батшугарыг МАН дахин сойсон нь ёстой барьцаандаа бантсан шийдвэр байлаа. Учир нь МАН-ын удирдлагууд Н.Энхбаярт буулт хийж, хүүг нь дахин нэр дэвшүүлэх, дээрээс нь МАХН-ынханд албан тушлаал өгнө гэх тохироогоор Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өөрсдөдөө урвуулж авсан. Тиймээс яах аргагүй Сонгинохайрхан дүүргээ золигт гаргаж, Э.Батшугарт “бэлэглэлээ”.

Уг нь Э.Батшугараас илүүтэй одоогийн Засаг дарга Н.Алтаншагай нь дээр байсан гэх. Тэгэхээр МАН-аас Э.Батшугар ялалт байгуулна гэдэг ёстой мянгуужингийн үлгэр. Сонгинохайрханчууд хоёр унасан хүнд гурав дахь удаагаа итгэл хүлээлгэх тэнэг хүмүүс биш. Тэгээд ч Э.Батшугарт улс төрч байх зангараг, буурь суурь байхгүй. Монголын төрд өв залгамжлал ч хэрэггүй. Н.Энхбаяр болон түүний үр садад манай төр засаг өргүй байх учиртай. Нэг ёсондоо МАН-хан сөрөг хүчин болох С.Эрдэнэ даргатай АН-ыханд зүгээр л “зөөлөн боорцог” бэлдээд өгчихлөө. Энэ тойрогт гал гарсан өрсөлдөөн гарахгүй нь.

-АН УНАСАН Ч Э.БАТ-ҮҮЛ Э.БАТШУГАР ДЭЭРЭЭ-

С.Эрдэнэ даргатай АН-ын хувьд тамга эзэмшдэгээрээ далайлгаж энэ сонгуульд О.Цогтгэрэл даргатай нөгөө талаа жийж, орж ирж чадлаа. Гэхдээ сонгинохайрхан дүүрэгт өнөөх л байдаг,хөгшин бууны хугархай, элэнгэр болсон Э.Бат-Үүлээ сойж гарч ирсэн нь сонирхол татсангүй. Угаасаа хоёр хуваагдаад, том сөрөг хүчний байр сууриа алдсан АН-д анхаарал татаад, санал авчихаар шинэ залуу боловсон хүчин ч алга.

Тэгэхээр Э.Бат-Үүл бол ёстой аргагүйдсэн сонголт. Түүнээс өөр хэдэн сонгогчийн санал зулгаачих “амьтан” АН-д байхгүй нь туйлын үнэн. Гэхдээ бас муугүй ээ. Азаар түүнд Э.Батшугар гэх “зөөлөн хоол” таарч байх шиг байна. Хэчнээн унасан ч гэсэн АН энэ удаа Э.Батшугар дээрээ байгаа байх.

-СОНГИНОХАЙРХАНЧУУД “ХӨГШИН БУРХИ”, “БАРЬЦААЛАГЧ” ХОЁРЫГ АНИА, ШИНЭ СОНГОЛТ ХИЙХ ҮҮ-

Харин УИХ-д  нэг суудалтай, ХҮНам яах аргагүй нөхөн сонгуулийн гурав дахь хүчтэй өрсөлдөгч болж орж ирэх нь тодорхой. Тус намаас Сонгинохайрханд намын даргаар нэг хэсэг ажиллаад, УИХ-ын сонгуулийн дараа даргын албаа нэг гишүүн Т.Доржхандад өгөөд буй Т.Найдалаа гарч ирэх нь.

ХҮНамын хувьд нэр хүнд нь шалдаа буусан АН-ын дэргэд нам нам шиг нам, цэгцтэй, бодлоготой, шийдэлтэй, боловсон хүчин сайтай гэж үнэлэгдээд буй. Тиймээс Сонгинохайрханчууд “хөгшин бурхи”, “барьцаалагч” хоёрыг аниад, шинэ сонголт хийхийг тун үгүйсгэхгүй. Ер нь тэгээд Монголын улс төрд насаараа ажилласан Э.Бат-Үүл, угсаа залгамжлах гэж хүчээр зүтгэх Э.Батшугар хоёроос өөр шинэлэг нэгэн үгүйлэгдэж байна.

-Э.БАТШУГАРТ СОНГИНОХАЙРХАНАА АЛДСАНЫГ БОДОХОД МАН-ЫН ХЭНТИЙН СОНГОЛТ ЗӨВ-

Тэгвэл Хэнтий аймагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн оронд нэр дэвшүүлэх МАН-ын хүн нь Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат байлаа. Бидний өмнө бичсэнчлэн Хэнтийд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн таалсан хүн нэр дэвшинэ гэх таамаг биелэв.

Уг нь МАН-аас тус тойрогт нэр дэвшихээр Б.Энхбаатар, Д.Гантулга, Л.Батжав, Ц.Идэрбат нар яригдаж байсан. Үүнээс Д.Гантулга, Л.Батжав нар албан ёсоор намдаа хүсэлтээ өгсөн байв. Бандаашны хэрэгт холбогдсон Д.Гантулгыг дэвшүүлэхгүй нь угаас тодорхой. Л.Батжавын хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд У.Хүрэлсүхтэй өрсөлдөхөөр Хэнтий аймагт бие дааж нэр дэвших гэж байгаад гэнэт “худалдагдаж”, МАН-д гишүүнээр элссэн “хүнд гар”.

Нэр муутай учир жийгдэх нь мэдээж байв. Б.Энхбаатарын хувьд Хэнтийд нэр дэвшихээр МАН-ын нарийн бичгийн сэтэр авсан хэдий ч танигдаагүй гэх шалтгаанаар баахан мохсон гэх. Нөгөөтэйгүүр Ц.Анандбазараас 500 сая төгрөгийн хахууль авсан гэх нэр түүнээс амар салахгүй. Бас л муу нэртэй. Л.Оюун-Эрдэнийн хувьд Хэнтийн засаг дарга Ц.Идэрбатад илүү итгэл үзүүлнэ гэх хүлээлт байсан нь яг л боллоо. Н.Энхбаярт “барьцаалагдаж”, Э.Батшугарт Сонгинохайрханаа “алдсан”-ыг бодоход Хэнтий дээр МАН зөв сонголт хийлээ.

-С.ЭРДЭНИЙН СОНГОЛТ Б.ГАРАМГАЙБААТАР МАГАДЛАЛЫН ОНОЛООР Ц.ИДЭРБАТАД ЯЛАГДАНА-

Харин Хэнтийн Засаг дарга Ц.Идэрбаттай өрсөлдөх АН-ын өрсөлдөгч нь мөн л АН-ын хуучуулын нэг, муу нэртэй Б.Гарамгайбаатар. Түүний хувьд Чингис, Самурай бондын мөнгөнөөс их хэмжээний зээл авч өөрийн компани руугаа оруулсан, зээлээ эргэн төлөөгүй гэсэн хэрэгт холбогдож, хуулийн байгууллагад шалгуулж байсан ч эцэстээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.

Хэсэг сураггүй байсан тэрбээр одоо тэрбээр АН-ын хатавчинд алба хашиж буй. Саяханы нэг хэвлэлийн хурал дээр “Би яагаад нэр дэвшиж болдоггүй юм. Яагаад гэвэл би Хэнтий аймгийн Ардчилсан намын гишүүн, аймгийн намын хорооны гишүүн, Үндэсний бодлогын хорооны гишүүн” хэмээн том дуугарч байснаараа бусдыгаа жийгээд гараад ирлээ. Уг нь Ц.Баатархүү тэргүүтэй АН-ын залуус нэр дэвших амбицтай байсан гэх юм билээ.

Гэвч С.Эрдэнийн сонирхол нь Б.Гарамгайбаатар байсан учир яаж ч чадсангүй бололтой. Хэнтийн АН-ын хувьд дотоод эв түнжин муутай, тархай бутархай, нэгдсэн сонгуульд оролцох чадамж сул. Үүнийг МАН-аас бүр олон жилийн туршид бодлогоор хийсэн гэгддэг. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг өнөөгийн эрх баригч намаас төрүүлсэн Хэнтийнхэн энэ удаа АН-д итгэл үзүүлнэ гэдэг юу л бол. Магадлалын онолоор Ц.Идэрбат гарах нь тодорхой.

-ХҮНАМААС ХЭНТИЙД ХҮНЭЭ СОЙСОНГҮЙ-

Харин Б.Гарамгайбаатар, Ц.Идэрбат нар ХҮНамын өрсөлдөгчгүйгээр сонгуульд оролцох нь тодорхой боллоо. Учир нь ХҮНамаас энэ удаагийн нөхөн сонгуульд Хэнтий аймагт хүнээ сойсонгүй. Учир нь “Зөв хүн электорат” эвслийн үнэт зүйл, зарчим, нийтлэг эрх ашгийг хангаж чадах мэдлэг туршлагатай, ёс зүйтэй хувь хүн, эсвэл намыг дэмжиж ажиллахаар шийджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-02 20:27

Батуул бол Элбэгдоржтой хамтарч Зоригийн �##�лагыг зохион байгуулагч уунээс гадна ямар хэргээр Шуух Хурлыг хичнээн Удаа хойшлуулж байгаа билээ, одоо УИХ ын гишуун болоод ард олны толгой дээрээс шээс баагаад доромжлоод Луйвараа хийгээд байж Байна гэж тосоолж суугаа байх, Монголчууд Минь, Сонгинохайрханчууд Минь гэмт хэрэгтнийг байранд буцаагаарай

Зочин
Зочин
2021-09-03 07:54

Мэдээж 0:2 болно. Хэн нь ялахыг хэн мэдлээ.

ИРГЭН
ИРГЭН
2021-09-04 09:22
Reply to  Зочин

БАТҮҮЛТӨРӨӨР ТОГЛОЖ ДУУСААГҮЙ ЮМУУ . ЗОРИГЫН АЛУУРЧААС ЦЭВЭР ГАРЛАА ОЛОН ТЭР БУМЫН ХЭРЭГТ ХҮҮТЭЙГЭЭ ХОЛБОГДООД УИХ - ГҮШҮҮН ГЭЭД ЦЭВЭР ГАРАХНЭЭ СОНГИНЧУУД ЯЛТАНГ ЯАХАА МЭДЭЛГҮЙДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button