Нийгмийн

Хан-Уул дүүргийн ИТХ эмнэлгүүдэд тоног төхөөрөмж гардуулан өглөө

Ковид-19 халдвартай тэмцэх эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Улаан загалмайн Удирдах Зөвлөлийн гишүүд эмнэлгүүдэд гардуулан өглөө.

Цар тахал эрчимжсэн энэ хүнд үед эмнэлгүүдэд өвчтөнүүдийн хэвтэн эмчлүүлэх орны тоо хүрэлцээгүй байгаагаас гадна хүндэрсэн өвчтөнүүдийг эмчлэхэд ашиглах тоног төхөөрөмжүүдийн хомсдлын асуудал үүсээд байгаа нь өвчнийг эмчлэх , цар тахлыг хумих үйл явцад хүндрэл учруулаад байгаа юм.

Үүнтэй холбогдуулан 2021 оны наймдугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Улаан загалмайн Удирдах зөвлөлийн гишүүд хамтран эрүүл мэндийн салбарт нэн чухал хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмжүүдийг эмнэлгүүдэд гардуулан өглөө.

Тус үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд тус дүүргийн Улаан загалмайн Удирдах зөвлөлийн Тэргүүн Г.Батсайхан, Хан-Уул дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, ИТХ-ын даргын зөвлөх бөгөөд дүүргийн Улаан Загалмайн хорооны удирдах зөвлөлийн гишүүн Я.Энхбаатар,  НҮБ-ын элч дуучин, МУГЖ, Хан-Уул дүүргийн Улаан Загалмайн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Т.Ариунаа, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч,Улаан загалмайн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч. Идэрчулуун, Улаан Загалмайн хорооны дарга Э.Наранчимэг нар оролцлоо.

Эрүүл мэндийн салбарт нэн чухал хэрэгцээтэй байгаа амьсгалын аппарат, хүчил төрөгч өтгөрүүлэгч аппарат, хяналтын дэлгэцүүд зэрэг тоног төхөөрөмжүүдийг Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар Хангарьд-2 эмнэлэг, Эрүүл мэндийн яамны харьяа Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төв-2 гэх томоохон гурван байгууллагуудад гардуулан өгсөн юм.

Хан-Уул дүүргийн Улаан загалмайн Удирдах зөвлөлийн гишүүд хүмүүнлэгийн ажлыг ийнхүү эхлүүлж хүн амын эрүүл мэндийг дэмжих олон олон ажлуудыг хийж гүйцэтгэхээр цаашид ч төлөвлөөд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
9 сар 4, 2021 15:07

too shirheg ni todorhoi bish ymuu? shal hudlaa hend ch nemergui gants gants shirheg ym

Зочин
Зочин
9 сар 14, 2021 15:05
Reply to  zochin

Та өөрөө аймар ихээр үнэтэй юм аваад өгөөч. Даварчихсан вм ярихын

Холбоотой мэдээ

Back to top button