Сурвалжилга, Нийтлэл

Б.Элбэгсайхан: Захирал нөхрийг минь станцаараа цохиж гэмтээчхээд уучлалт гуйгаагүй

Халх голын тулалдааны 80 жилийн ойг ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд тус сумын төвийг шинэчлэх сум дундын бүтээн байгуулалт буюу “шинэ сум” төслийг Халхголд хэрэгжүүлж буй.

Энэхүү бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Халхгол сумын Засаг даргын Тамгын газар, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн багтаамжтай сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 байгууламжийг барьж байгуулж байна. Бүтээн байгуулалтыг “Их модун” компани гүйцэтгэж байгаа бөгөөд 120 гаруй хугацаат цэргийн алба хаагч, 200 орчим ахлагч, оффицер, нийт 500 гаруй хүн оролцож байгаа юм.

БАЙРНЫ ТҮРЭЭСЭЭ ӨГӨЛГҮЙ УДААСНААС ГОЛЫН ХӨВӨӨНД ХОНОГ ТӨӨРҮҮЛЖ БАЙНА

Гэтэл уг бүтээн байгуулалтад ажиллаж буй гурван бригадын ажилчдын цалинг гурван сар өгөөгүй аж. Иймд ажилчид тайлбар авахаар “Их Модун” компанийн захирал Б.Цогтсэргэлэнтэй уулзах гэж очоод нэг ажилтан зодуулсан тухай мэдээлэл цахим сүлжээнд зургийн хамт тархсан юм. Уг мэдээлэлд,

“Бид Халх голын бүтээн байгуулалтад зургадугаар сарын 3-наас эхлэн өнөөдрийг  хүртэл гадна пасадан дээр ажилласан. Энэхүү бүтээн байгуулалтын төсөв хаачсаныг мэдэх албан тушаалтан байна уу?  Бид гурван сар цалин авсангүй өгнө гээд өнөөдрийг хүрлээ. Өнөөдөр өгнө гэхээр нь очсон ажилчин маань Их модуны захирал Цогтсэргэлэнд зодуулаад ирлээ. Тэнд гурван бригад буюу 50 гаруй  ажилчин хөдөлмөрийн хөлсөө авч чадахгүй байна. Өөр бригадууд ямар байгааг бүү мэд бас л бидэнтэй адил байгаа байх. Бид энэ гурван сар хоолоо сумын дэлгүүрээс зээлээр авч байр түрээслэж, байрны түрээсээ өгөөгүй удааснаас голын хөвөөнд хоног төөрүүлж байна. Өглөө 07:00 цагаас үдшийн 20-22 цаг хүртэл ажиллаж байсан. Одоо бол мөнгө өгөөгүйн улмаас дэлгүүр зээл өгөхөө больсон, байрнаасаа хөөгдөж,зарим ажилчид буцаж, үр хүүхэд цалин горьдсон, нэхсэн ийм өрөвдөлтэй байдалд байна. Сургууль цэцэрлэг орлоо цалингаа авмаар байна. Энийг мэдэх хүн байвал цалинг минь өгөх арга хэмжээ авч өгөөч гэж хүсч байна” хэмээжээ.

Энэхүү мэдээллийн дагуу бид зодуулж хохирсон гэгдээд буй иргэнээс тодруулга авахаар холбогдоход гэр бүлийн хүн нь болох Б.Элбэгсайхан дараах мэдээллийг өглөө.

НӨХӨР МААНЬ ТОЛГОЙДОО ГЭМТЭЛ АВЧ, ШӨНӨЖИН ХАЛУУРЧ БӨӨЛЖИЖ ХОНОСОН

-Саяхан цахим сүлжээнд “Их Модун” компанийн захирал Б.Цогтсэргэлэн сум дундын төвийн барилгын ажилчныг зодож танхайрсан гэх мэдээлэл тархсан. Энэ үйл явдлын тухайд бидэнд мэдээлэл өгнө үү?

-Нөхөр бид хоёр уг бүтээн байгуулалтын ажилд ороод гурван сар болж байна. Би тогооч, нөхөр маань гадна пасад дээр ажилладаг. Анх гэрээ байгуулахад 15 хоноод цалингаа өгч байна гэсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар ч цалингүй ажиллуулсан. Бид энэ гурван сарын хугацаанд өчнөөн ажил хийсэн. Иймд бухимдсан ажилчид бригадын даргатай хамт “Их Модун”-ний захирал Б.Цогтсэргэлэнгээс мөнгөө нэхэн шаардлага тавьсан. Харин тэр хүн гэнэт дайрч ямар ч буруугүй харж зогссон нөхрийн маань толгой хэсэгт гартаа байсан станцаар цохиж гэмтээсэн. Тухайн үед тэнд байсан гурван бригадын 30 гаруй хүмүүс бүгд харсан.

-Нөхрийн тань биеийн байдал ямар байна вэ?

-Толгойдоо гэмтэл авсан. Тархи нь хөдөлсөн бололтой шөнөжингөө халуурч, бөөлжиж хоносон. Өглөө аймгийн эмнэлэг орж шинжилгээ өгч үзүүлэхээр явсан. Бидний зүгээс үнэхээр гомдолтой байна.

-Одоогийн байдлаар ямар арга хэмжээ авсан бэ? Хэн нэгэнд хандсан уу?

-Сумын цагдаагийн хэлтэст мэдэгдсэн. Одоо аймгийн эмнэлгээс дүн шинжилгээ гарвал цааш хөөцөлдөх бодолтой байна. Энэ асуудлаар хэнд хандаж ямар арга хэмжээ авах талаар сайн мэдэхгүй байна.

ЕРӨНХИЙЛӨГЧ ИРЭХ СУРГААР ЦАЛИНГИЙН 50 ХУВИЙГ АМЛАСАН Ч ОДОО ХҮРТЭЛ ӨГӨӨГҮЙ

-Байр хоолны тухайд компаниас шийдэж өгөөгүй юм уу?

-Үгүй ээ. Өдийг хүртэл бригадын дарга маань бидэнд байрлаж түрээслэх газар болон хоолны мөнгийг зохицуулж өгч байсан. Бүр хувиасаа нэг удаа гурван сая төгрөгөөр цалин тавьж өгсөн. Би нөхөр хүүхэдтэйгээ байрлаж ажилладаг. Дэлгүүрээс зээл авч ажилладаг байсан сүүлдээ өр нь нэхэгдээд зээлээр юм өгөхөө болиод байрнаасаа ч бас гарахад хүрсэн. Одоо гал тогоондоо бүгд байрлаж байна.

-Одоо нөхцөл байдал ямар байна вэ?

-Б.Цогтсэргэлэн гэдэг хүнд шаардлага тавьхаар очих үед “Та нар ямар ажил хийсэн гэж надаас мөнгө авах гээд байгаа юм? Надад мөнгө байхгүй” , “Миний дээр хэн ч байхгүй, Дээшээ нар л байгаа” гэх мэтчилэн уурласан. Захирал нөхрийг минь гэмтээчихээд уучлалт гуйгаагүй. Ерөнхийлөгч бүтээн байгуулалтын ажилтай танилцана гэх сургаар бидэнд “бэлэн байдалд бай, цалингийн чинь 50 хувийг өгнө” хэмээн амласан боловч цалингаа тавиагүй. Тэр ч байтугай нөхрийг маань согтуу байсан гэх мэтээр телевизийн сэтгүүлч худал мэдээлэл тараасан байсан. Ажилчид ажил хаяагүй. Олон компани бригадаас бүрдсэн нэгдэл гэж бий. Өглөө бүр 06:50 гээд цай ууж, дасгал хийдэг. Одоогоор бидэнд хийх ажил гараагүй л байна. Бид холбогдох хүмүүсээс ажлын хөлсөө автал эндээс явахгүй.

-Бусад хэвлэл мэдээллийн ажилчид таньтай холбоо барьсан уу?

-Үгүй ээ. Нэг ч сонин сайтаас яриа авах гэж холбогдоогүй. Өнөөдөр та л бидэнтэй холбоо барьсан.

-Бидэнд мэдээлэл өгсөнд баярлалаа.

Ийнхүү цалингаа өгөөгүй удсанаас болоод байр хоолны асуудлаас эхлүүлээд хичээл орох дөхсөн энэ үед хүүхдүүддээ хичээлийн хэрэгсэл бэлдэж чадаагүй байгаа тухай халаглан хэлж байлаа. Бүтээн байгуулалтын хүнд хэцүү бүхнийг байрлан ажиллаж буй иргэдэд цалинг нь өгөлгүй энэ мэтээр хохироож буй хайхрамжгүй асуудал үргэлжилсээр байна.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
яана даа
яана даа
2019-08-24 08:23

ЦАЛИНГ өгөхгүй ажлуулна гэж яасан даварсан захир�##� вэ. ЭНЭ бүтээн байгуул�##�танд зориулсан төсөвийг ОХУ өгсөн. ЯАХААРАА мөнгөгүй байдаг юм вэ? БАС л төрийн авлигачид мөнгөнд гараа дүрсэн үү?

Полный пиздец
Полный пиздец
2019-08-24 08:55

Монгол компаниуд хуний ц�##�ин огдоггуй, оглоо гэхэд маш баг юм огч доромжилдаг тул з�##�уучууд гадагшаа дайжиж байна

Холбоотой мэдээ

Back to top button