Нийгмийн

Л.Оюун-Эрдэнийн ЯВУУЛЖ, ТОХИРОЛЦОЖ, ЗӨВЛҮҮЛЭХ бодлоготой экс Ерөнхийлөгч нар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ экс Ерөнхийлөгч нар дээр барьж буй бодлого их сонирхолтой. Нэгийг нь явуулж, нөгөөтэй нь хэлцэл тохироо хийж, үлдсэнийг нь зөвлөхөөрөө авч байгаа. Тодруулбал,

Н.Багабанди У.Хүрэлсүхийг найрч Оюутолгойн ТУЗ-д үлдэж чадсан.  Гэхдээ одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ явуулахаар зэхэж байгаа. Чөлөөлөх сануулгаа өгөөд удаж буй. Харагдах байдлаасаа бол жирвийсэн сахалтай, жимбийсэн царайтай, сүрхий “дипломатч” эрхэм. Бодит байдал Монголын төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүн монголын хамаг л өнгөтэй өөдтэй “Оюутолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс тавантолгой” зэрэг компаниуд дээр сандайлаад суучихсан. Монголын баялгийн сан энэ хүний үед огтоос хөдлөөгүй билээ. Түүнийг явуулах бярыг Л.Оюун-Эрдэнэ гаргах буй за.

Харин Н.Энхбаяртай улстөрийн тохироог утгаар нь хийв. Түүний хүүд нөхөн сонгуулийн тойрог хаяж өгсөн явдал. Нэг талаараа бол МАН-тай эвсэлцсэн түүнийг засагтаа оруулахгүй, самруулахгүй гэх гол бодлого барьж байгаа гэж харагдахаар. Э.Батшугар нь уначихвал өөдөөс нь бүр хэлэх үгтэй.

Экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг харин зөвлөхөөрөө авсан гэдэг гэнэтийн мэдээлэл нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэсэн. Үүнд нь МАН-ын зарим гишүүд илт дургүйлхсэн. Гэвч ах нараасаа айж ичсэнгүй. Тэр танай, манай нам гэж ялгаварлахгүй байх улстөрийн бодлого барьж буйгаараа ах нараасаа ялгарч чадлаа. Намрын чуулганаар өрнөж болзошгүй сөрөг хүчний улс төрийн эсрэг зогсох хүч гэж харах үүднээс ч хажуудаа авсан байх. Х.Баттулгын хувьд ч зүгээр оччихоогүй нь лав.

Ерөнхийд нь харвал тэр залуу ч гэлээ бүхнийг бодлоготойгоор хийж, хөдөлгөж байгаа биз. Бугшсан Н.Багабандийг явуулж, өөдөөс нь өрвөлзөж мэдэх Н.Энхбаярыг хүүгээр нь дамжуулан намнаж, сөрөг хүчнээ өөртөө уусгав. Энэ утгаараа түүний экс Ерөнхийлөгч нар дээр баримталсан бодлого зэвүүн хэрнээ, гоё байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Od
Od
2021-09-03 15:51

Unen vol sain l hereg

ИРГЭН
ИРГЭН
2021-09-04 08:44
Reply to  Od

БАТТУЛГЫН ХУЛГАЙЧ АВИЛАГАЧИН ОФИШОРЧ ГЭДГИЙГ ДЭМЖИЖ ЯЛД ХҮРГЭХГУЙ ХАМГААЛАХ ОЮУНЭРДЭНЭД ЯМАР СОНИРХОЛ БАЙНАА ИТГЭХГҮЙ ЮМ. ДЭМЖИЖ ИТГЗЖ ШУДАРГА ЁС ТОГТОНО ГЭСЭН БОДОЛ АЛДАГДАХААС АЙХ БОЛЛОО.

Зочин
Зочин
2021-09-04 09:09

Одоо цагт Монгол гэдэг нэг намтай болсныг хүмүүс ойлгож эхлэх байхаа. Оюука зөв ажиллаж байгаа.

hun
hun
2021-09-04 15:05

zasssssssss

Холбоотой мэдээ

Back to top button