Алдарт “ABBA” хамтлаг 40 жилийн дараа дахин тайзнаа гарав

Шведийн алдарт “ABBA” хамтлаг 40 жилийн дараа анх удаа арваннэгдүгээр сард нийт арван шинэ дуутай цоо шинэхэн цомгоо гаргах гэж байна. Энэ талаар тус хамтлагийн хөгжмийн зохиолч Бенни Андерссон мэдэгджээ.
“Эхэндээ бид шинэ цомогтоо хоёр дуу оруулахаар төлөвлөсөн байсан. Гэвч, энэ хангалтгүй байсан. Тэгээд дахиад хэдэн дуу нэмж болохоор санагдсан. Бид өөр хэд хэдэн зүйл нэмж, тэр маань ч амжилттай болсон. Эцэст нь бид бүхэл бүтэн цомог гаргахаар тохирсон” хэмээн 74 настай хөгжимчин ярив. Шинэ дуунуудын нэг нь “I Still Have Faith In You” юм.
Лондонгоос хийсэн онлайн хэвлэлийн бага хурлын үеэр “АВВА” хамтлаг арваннэгдүгээр сарын 5-нд худалдаанд гарах цомгийнхоо нэрийг танилцуулав. Тус цомог нь “Abba Voyage” нэртэй байх агаад нийт 10 дуу багтсан гэнэ.
Хэвлэлийн бага хурлын үеэр “I Still Have Faith In You”, /Би чамд итгэсээр л байгаа/, “Don’t Shut Me Down” /Намайг битгий өөрөөсөө түлх/ гэх хоёр шинэ дуугаа дуулж сонирхуулсан байна.
Хамтлагийн гишүүн Бьорн Ульвеус /Bjorn Ulveus/ дууны нэрийг тайлбарлахдаа, “40 жилийн дараа цомог гаргаж, одоог хүртэл хамгийн сайн найзууд хэвээр байхын тулд бие биенийхээ баяр баясгаланг мэдэрнэ гэдэг бол сайхан зүйл” хэмээв.
Мөн тус хамтлагийнхан шоу тоглолтоо Английн Лондон хотноо зохион байгуулахаа мэдэгдсэн. Шоу тоглолтын нэр нь шинэ цомгийн нэртэй адилхан нэртэй.
Есдүгээр сарын 2-нд буюу ийнхүү 40 жилийн дараа шаргал үст дуучин Агнета гоцолж, агуу “АВВА” шинэ бүтээлээ гаргаж, хоёр гайхалтай дуугаа дууллаа. Тоглолт болсон орой хар үст Карены хоолой нь жаахан өвдсөн байсан ч түүнийгээ үл ажран тайзнаа дуулж шүтэн бишрэгчдээ баясгав.
Дэлхийн поп хамтлагуудаас хамгийн дээд амжилтуудыг “АВВА” хамтлаг эзэмшдэг аж. Энэ удаа ч тэд 1978 оноос хойш 40 гаруй жилийн дараа дахин Шведийн хитийг “Don't Shut Me Down” дуугаараа тэргүүллээ. Дууг хамтлагийн Бенни Андерссон зохиожээ. Өдгөө дал дөхөж яваа гэхэд ийм хэмжээнд дууг зохион найруулж, хөгжимдөхийн хажуугаар бас дуулсан нь үнэхээр гайхалтай юм. Та чихэвчээ зүүгээд сонсоод үзээрэй.
Энэ удаагийн шоу тоглолтоор гурван мянган үзэгчдэд зориулсан талбайг тусгайлан барьсан бөгөөд арван амьд хөгжимчин, голограмм дөрвөлтэй хамтарсан ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.