Нийгмийн

Бэлгийн цөөнхийг өрөвдөх үү, өшиглөх үү

Та өөрийгөө амьдралдаа ЛГБТ хүнтэй огт уулзаж байгаагүй гэж бодож байж магад. Гэхдээ, яг үнэндээ та өмнө нь бараг нэгээс ч олон удаа тийм хүмүүстэй уулзсан л байж таараа. Учир нь, та тэднийг зүгээр л таниагүй. Зарим хүмүүс зан чанарынхаа талаар маш нээлттэй байдаг бол зарим нь амьдралынхаа энэ хэсгийг ярилгүй чимээгүйхэн байхыг илүүд үздэг.

Та бод доо. Таны найз, хамт ажилладаг хүн чинь, ах, эгч, кофе авах гээд өмнө чинь оочерлон зогсох хүн, ер нь хэн ч ЛГБТ байж болно.

Таны энэ талаархи үзэл болол, итгэл үнэмшлээс үл хамааран та тэднийг аль болохоор сонсч, үргэлж хүндэтгэлтэй хандаарай. Учир нь, тэд бас ХҮН.

ЛГБТ-Лесби, гей, бисексуал, трансжендер гэсэн үгний товчлол бөгөөд 1990-ээд оноос хэрэглэж эхэлсэн нэр томъёо.  

ЛГБТ хөдөлгөөн бол 2008 оны арванхоёрдугаар сард үүссэн. Дэлхийн 76 оронд ижил хүйстнүүдийн харилцааг хуулиар зохицуулдаг. 76 орноос найман улс оронд цаазаар авах ял, есд нь бүх насаар нь хорих ял оноодог хатуу хуультай. Бэлгийн чиг хандлага өөр байснаараа цаазлуулна, эсвэл ял эдлэнэ гэсэн үг. Энэ бол ухамсарт нийгэмд байх харгислал.

НҮБ-ЫН ТУНХАГ

НҮБ-аас “Бэлгийн чиг баримжаа, хүйсийн өвөрмөц байдлын талаархи НҮБ-ын тунхаглал”-ыг бий болгох ажлыг 2008 онд эхлүүлсэн байдаг. Энэ тунхаглалд 57 улс багтдаг. Тунхаг нь исламын буюу лалын шашинт улс орнуудын ЛГБТ хүмүүсийн эсрэг авч хэрэгжүүлж буй үйлдлийн эсрэг үүсгэн байгуулагдсан юм.

ЛГБТ хүмүүс бол жирийн л хүмүүс. Тэд яг л тан шиг мэдрэмж сэрэхүйтэй, хүсэл мөрөөдөлтэй, хоббитой, найз нөхөдтэй, бас уйлдаг, бас инээдэг. Тэд биднээс огт ялгаагүй.

Ижил хүйстэй байлаа гээд хайр дурлал нь ч огт өөр зүйл биш. Тэд бусад хосуудын адил гар гараасаа хөтлөлцөн үнсэлцэж, сээтэгнэж, бие биенээ бас дэмждэг. Уйлсан үед нь аргаддаг, инээхэд нь хамт инээнэ.

Трансжендер хүмүүс ч бас ялгаагүй. Зүгээр л бусад хүмүүс тэдний зөв хүйс гэж юу болохыг мэддэггүй. Учир нь тэд энэ хорвоод мэндлэхдээ л буруу хүйстэй ирсэн. Гэвч, тэдний жинхэнэ хүйс бол танд хэлдэг хүйс нь юм.

Зарим ЛГБТ хүмүүсийн дунд тантай ижил төстэй зүйл огт байхгүй ч байж болно. Ямар ч тохиолдолд эдгээр нь өрөвдөх сэтгэл, хүндэтгэлийг хүлээх ёстой энгийн хүмүүс.

ХАНДЛАГАА ӨӨРЧИЛ

Хэвшмэл ойлголтонд бүү итгэ. ЛГБТ хүмүүсийн талаархи ихэнх хэвшмэл ойлголт нь өөнтөгч, бүхнээс айдаг хүмүүсээс үүдэлтэй байх нь элбэг. Дундаж ЛГБТ хүн тийм ч “аймаар” байдаггүй.

Хэт хуучинсаг үзэлтнүүд энэ ойлголтыг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Заавал ийм, заавал тийм байх ёстой гэсэн ойлголт ер нь хаанаас үүссэн бэ. Бодоод нэг үзээрэй. Хүнээс л үүссэн. Хүн нийгмийг бүтээхдээ бий болгосон зүйл. Бид ёс зүй гэж ярих дуртай. Тэгвэл ёс зүй гэж юу юм бэ. Бас үнэн шударга явдлыг ч орой дээрээ дээдлэн залдаг. Тэгвэл, үнэн гэж чухам юу юм бэ. Хэдхэн үгэнд багтсан, тогтсон хувилбар бий билүү. Мэдээж байхгүй. Ёс зүйн талаар, үнэн шударга байдлын талаар хүн бүр дор бүрнээ л өөр өөрөөр хариулна.

Юуг хэлэх гээд байна вэ гэхээр, та ЛГБТ хүмүүсийн талаар юу гэж дүгнэх нь таны л үзэл бодол. Та тэрийгээ бусдад тохоох, заавал түүндээ итгүүлэх албагүй. Ногоон гэрлээр л зам хөндлөн гардаг шигээ бодож болохгүй. Хааяа бид гарцаар гардаггүй шүү дээ. Тиймээс заавал ийм, тийм байх ёстой гэх албагүй. Та дургүй байлаа гээд бусад хүн тантай адил дургүй байх ёсгүй. Бас дуртай байх ч албагүй.

ХҮН БОЛ ХҮН

Энд би ЛГБТ хүмүүсийг өмөөрч, эсхүл тэднийг доромжлох гэсэнгүй. Зүгээр л тэд бороотой гудамжаар шүхрээ мартаад нороод гүйж байгаа хэн нэгэн. Зүгээр л цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр ном уншин суугаа хэн нэгэн. Энэ өгүүлбэр энэ мэтээр цааш эцэс төгсгөлгүй үргэлжилнэ. ЛГБТ хүн болж мэндэлсэндээ бусдад доромжлуулж, ад үзэгдэн, нийгмээс гадуурхагдах учиргүй. Хүнийг хүн гэдгээр нь хүлээж аваад сурах нь хүний хамгийн том үнэт чанар. Чи шал угаадаг ажил эрхэлдэг байлаа гээд, чи том дарга байлаа гээд бусдаас өөр гэсэн үг биш. Хүн л бол хүн.       

Бэлгийн цөөнхийн талаарх сэдэв өнөөдөр маш хурцаар тавигдах болсон. Дэлхий даяар уламжлалт бус бэлгийн чиг баримжаагаа зарлаж буй хүмүүсийн тоо ч нэмэгдсээр. Өөр өөр орны мянга мянган хүмүүс өөрсдийгөө бэлгийн цөөнх хэмээн зарлаж чаддаг болж. Аз болоход Дэлхийн ихэнхи улс оронд, тодруулбал орчин үеийг мэдэрсэн нийгэм бэлгийн цөөнхөд нэлээд үнэнч, хүлээцтэй ханддаг боллоо. Тиймээс, бэлгийн цөөнх хүслээ биелүүлж, аз жаргалтай, эрх чөлөөтэй байх бүх боломжоо олж авч байна. Өнөөдөр бид хүссэн хүнээ хайрлаж, хүссэн хүнтэйгээ унтаж, хүссэнээрээ амьдрах эрхтэй боллоо.

БЭЛГИЙН ЧИГ БАРИМЖАА

Энэ бол хүн бүрийн хэн нэгэнд сэтгэл оюун, бие махбодь, хайр сэтгэлийнхээ хувьд татагдах төрөлхийн өөрчлөгдөшгүй мөн чанар, мэдрэмж. Бэлгийн чиг баримжааг ерөнхийд нь гурав ангилна:

Эсрэг хүйсийнхээ хүнд татагдахыг стрэйт.

Ижил хүйсийнхээ хүнд татагдахыг гей эсвэл лесби.

Харин аль аль хүйсийн хүнд татагддаг бол бисексуал.

Анагаах ухаанд бэлгийн чиг баримжаа гэдэг биологийн үндэстэй, өөрөөр хэлбэл төрөлхийн буюу эпигенетик үндэстэй болох нь батлагдсан зүйл. Маш цөөхөн тохиолдолд хүрээлэн буй орчны нөлөө, гэр бүлийн хүмүүжил, эцэг эхийн анхаарал халамжаас шалтгаалж бэлгийн чиг хандлага өөрчлөгдөх нь бий.

Хүн ер нь хүйсийн баримжаагаа төрөлхийн зөн совин, мэдрэмжээрээ тодорхойлдог гэдгийг ч эрдэмтэд судлаачид нотолсон зүйл.

Эрдэмтдийн бичсэнээр, сүүлийн үеийн генетик судалгаагаар хэдэн зуун ген нь бэлгийн харьцаанд цогц байдлаар нөлөөлдөг болохыг баталдаг. Хүмүүс генийнхээ талыг эцэг эхээсээ санамсаргүй байдлаар өвлөн авдаг буюу удамшдаг. Хүн бүрийн генетик бүтэц өвөрмөц, хоорондоо ялгаатай байх тул бэлгийн харьцаанд нөлөөлдөг ген нь ижил хүн бараг байдаггүй аж.

ӨНӨӨДӨР БИЙ БОЛСОН ЗҮЙЛ ОГТ БИШ

Үүний зэрэгцээ, ХХ зуунд Америкийн биологич, сексологич Альфред Кинсигийн хийсэн судалгаагаар, бэлгийн цөөнх бүх соёл иргэншилд байсаар ирсэн гэх ба хүн амын дотор ижил хүйстэн болон бисексуал хүмүүсийн тоо цаг хугацааны хувьд нэлээд тогтвортой хэвээр байсныг дүрслэн харуулсан байдаг.  

Ижил хүйсийн харилцаа эрт дээр үеэс хаа сайгүй байсан ч гэлээ эртний Грек, эртний Ром, харийн шашинтай Кельтүүдийн дунд Ромын эзэнт гүрний албан ёсны шашин болох Христийн шашин үүссэнээр ижил хүйстнүүдийн эсрэг хатуу хууль цааз гарч ирсэн түүхтэй. Ижил хүйстнүүдийг, тэдний хандлага, зан авирыг гэмт хэрэгт тооцон, цаазалдаг байв.

Францын хувьсгалын үеэр Үндэсний Ассемблей эрүүгийн хуулийг дахин боловсруулж, ижил хүйстнүүдийн талаар дурьдахаа больсноор ижил хүйстнүүдэд, бэлгийн цөөнхүүд шоронд хоригдож, цаазлуулахаас айлж эмээлгүйгээр чөлөөтэй амьдрах боломж бүрдсэн. Гэвч, бэлгийн цөөнхийн төлөөлөгчид хоёр зууны турш Европын нийгэмд “гаж” гэгдэж байсан тул тэд өөрсдийгөө нуух ёстой болсон. Өөрийгөө бусдаас нууна гэдэг нь тэднийг бусдыг болон нийгмээ үзэн ядахад хүргэж, цаашлаад стресст оруулдаг болсон.

НИЙГЭМ ӨӨРӨӨ БУРУУТАЙ

Одоогийн байдлаар бэлгийн цөөнхийг нийгэмд харьцангуй хүлээн зөвшөөрч эхэлсэн ч ялгаварлан гадуурхах, тэдний эрхийг зөрчих явдлууд бас оршсоор л. Энэ бол нийгмийн хэт өрөөсгөл, сөрөг хандлага.

Бид өөрсдөө бэлгийн цөөнхийг ад үзэснээс болж, эргээд өөрсдийгөө бэлгийн цөөнхөөр үзэн ядуулах үндэс суурийг тавьсан. Бэлгийн цөөнх байлаа гээд тэдний эрх зөрчигдөх ёсгүй юм. Ихэнхдээ тэдний үг хэлэх, цугларах эрх чөлөөг боомилсноос нийгэмд эзлэх байр суурь нь зөрчигддөг.

Бэлгийн чиг баримжааны тухай асуудал бол олон нийтийн хэлэлцүүлгийн сэдэв байдаг ч гол төлөв хувь хүний ​​хувийн амьдралтай холбоотой асуудал болохоор үүнд зохих ёсоор хүндэтгэлтэй, мэдрэмжтэй хандаж, хэлэлцэх ёстой гэдгийг санах нь маш чухал. Орчин үеийн нийгэмд бэлгийн цөөнхийн эрх ашгийн асуудал шийдэгдээгүй хэвээр байна гэж дүгнэж болно. Зарим улс оронд ижил хүйстнүүдийн гэрлэлт, ижил хүйстнүүдийн эвлэлийг зөвшөөрдөг бөгөөд үүнийг хэм хэмжээнээс гажсан зүйл гэж үздэггүй. Ижил хүйстнүүдийн сэдвийг их, дээд сургууль, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай, чадварлагаар хэлэлцэх нь чухал бөгөөд хэлэлцүүлэгт нэр хүндтэй эрдэмтэн, зохиолч, олон нийтийн зүтгэлтнүүд оролцох нь маш чухал ач холбогдолтой.

Бэлгийн цөөнх бол нийгмийн дайсан, “гаж” гэж үзэх нь эргээд нийгэмдээ хор хөнөөлтэй. Бэлгийн цөөнхийн талаар үнэн, зөв, ул суурьтай мэдээ мэдээлэл, мэдлэгийг түгээх нь маш чухал. Ялангуяа, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал ертөнц гээд байгаа олон нийтийн сүлжээгээр энэ сэдвээр маш болгоомжтой хандах хэрэгтэй.  

Дүгнэж хэлэхэд, бэлгийн цөөнх, ижил хүйстнүүдийг хүмүүсийн олон янз байдлын олон илрэлийн нэгээхэн хэсэг гэж хүлээж авах хэрэгтэй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй болов уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-04 09:23

Лeсбигээс бусдыг хяд

М
М
2021-09-04 09:31

Зүгээр л битгий тоо, харин хүүхэд з�##�уусаа уламжл�##� өв соёлоороо зөв хүмүүжүүл

Зочин
Зочин
2021-09-04 09:38

бузар новшнуудыг орчлон дэлхийгээс �######�уул

ХЭТ ШИНЭЛЭГ ГАЖУУДАЛ ЗӨВ БАЙХ ЁСТОЙ ЮМ УУ
ХЭТ ШИНЭЛЭГ ГАЖУУДАЛ ЗӨВ БАЙХ ЁСТОЙ ЮМ УУ
2021-09-04 09:54

ДОХ, БЗХӨ, ВИРУСТ ГЕПАТИТ ХАЛДВАР БҮГД ЭДНИЙ ДУНДААС ҮҮСЧ ТАРХАЖ АСАР ҮНЭТЭЙ ЭМ ТАРИАНЫ ХОМСДОЛД ОРСНООР ЭРТ ХОРВООГООС ХАЛЬДГИЙГ ЭРГҮҮ БИШ Л БОЛ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛЭЭР ЗӨНДӨӨ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙХАД МЭДДЭГ БАЙМААР! ЕРТӨНЦИЙН ЖАМД ТЭРСЭЛСЭН УЧРААС ИЙМ ӨВЧНҮҮД ДЭЛГЭРЧ БАЙХАД ДЭМЖЭЭД БАЙХ НЬ УДАМ УГСААГ ЧИНЬ ИЛТ ГУТААН ДОРОМЖИЛЖ БАЙНА ЗАЛУУС АА!!!

зочин
зочин
2021-09-04 11:33

хамаагүй зөвшөөрч болохгүй үр хүүхдэд маш муухай нөлөө үзүүлж татан оруулсан жишээ байдаг тул хавчихгүй гэхдээ хэмжээнээс нь хэтрүүлж болохгүй

гомо нөрыг ал
гомо нөрыг ал
2021-09-04 14:17

нэг гомо пи�####�аа л баахан хуцсан байна ш дээ

Үзэн ядагч
Үзэн ядагч
2021-09-04 14:25

Хүмүүн бусын араншин гэх байх даа.!!!

Уншигч
Уншигч
2021-09-04 16:51

Д�##�д л хэмжээндээ л байсан нь дээр шүү, ихэнхи нв сэтгэцийн өвчтэй, бусдыг үл тоох үзэн ядах эсэргүүцэх хандлагатай

Зочин
Зочин
2021-09-05 11:38

Д�##�д байх хэрэгтэй ингэж сурт�##�чилж болохгүй өсвөр үеийнхэнд муугаар нөлөөлнө

Ганбаа
Ганбаа
2021-09-05 12:22

Орчлон ертөнцийн жамаар амьдарв�##� зохилтой байх өө

Кса
Кса
2021-09-05 12:48

Бэлгийн цөөнх гэдэг бол нэг төрлийн сэтгэцийн л өвчин. Төрмөл биш олдмол. Эд нар угаасаа анх төрөхдөө ингэж төрсөн байдаг гэж худлаа ярьдаг. Энэ нийтлэлдээ сэргэн мандлын үеийн �##�дарт зурагнуудыг оруулчихжээ. Ингээд дургүй хүргэдэг �####� нар. Энэ зурагнууд лесби аниа нартай огт хамаагүй юм шүү. Битгий өмчлөх гээд бай, булайнууд аа.

Зочин
Зочин
2021-09-05 14:34

Ертөнцийн жам ёсны бус бүхий л үйлдлийг ардчил�##� хүний эрх нэрийн дор барууныхан дэмждэг нь элдэв ш�##�тагаар хүмүүс бослого үймээн дэгдээж өөрсдийнх нь эрх мэдэл, эд хөрөнгөд аюул учруулахаас сэргийлж хүмүүсийн анхаар�##�, бодол санааг өөр тийш хандуулж нийгмийг т�##�цуулан номхон байлгаж ни нэг арга юм. Түүнээс биш хүмүүс эллэв х�##�двар, сэтгэхүйн өвчин нэрвэгдэх, гэр бүлийн зовлон, хүн амын өсөлт зэрэг огт хамаагүй. Хийх юмаа олж ядсан, эсхүл мөнгөндөө цадсан хүмүүсийн гажигд�##�

Уншигч
Уншигч
2021-09-05 17:15

Мэдрэл сэтгэц өөрчилтэй м�##�

Уншигч
Уншигч
2021-09-05 17:18

Мэдрэл сэтгэцийн өвчтэй м�##�

Зочин
Зочин
2021-09-05 17:31

Өрөвдөх хэрэггүй. Юуг нь өрөвддөг байнаа. Зүгээр байсан биеийг зүүгээр сэндийлнэ гэж... Төрөлхийн гэж байдаггүй юм. Онолоор бат�##�сан юм байхгүй шүү. Байнга няцаагдаж байдаг. ХУд�##� үгийг 1000 хэлэхэд үнэн болдог. Нэг л их орчин үе ярьсан хүмүүс. Ижил хүйстнийг мэдэхгүй бол хоцрогдсон хүн болох гээд байна уу даа. Мэдлэгтэй хүн болох гэж мэдрэл муутай юмнуудыг дэмжихгүй шүү. Улс орон байна даа, бид үр хүүхдүүдээ бузарлуулмааргүй байна.

Зочин
Зочин
2021-09-05 18:45

НҮБ өөрөө завхарсан байгууллага, бүр хуулиар эрхийг нь хамга�##�ах т�##�аар анх дуугарсан. Энэ үзэл өсвөр, з�##�ууст маш хортой үзэл санааа. За тэгээд сэтгэл санаа болон биеийн өвдөлт, бэлгийн замын х�##�дварт өвчин гээд л өөртөө, нийгэмд үзүүлэх муу нөлөө их шүү. Таны хүү чинь эрэгтэй хүнтэй үнсэлцээд байв�##� ямар санагдах бол???

Зочин
Зочин
2021-09-06 12:11

Энэ доор бичсэн сэтгэцийн өвчтэй м�##� ямар л умаа бичээд байна ууртай ааштай хүн бүр гаж донтой байдаг гэх шиг м�##� чинь

Холбоотой мэдээ

Back to top button