Сошиал трэнд
Ж.Сандагсүрэн бантсандаа жиргээгээ устгажээ

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн өчигдөр жиргэсэн жиргээгээ өнөөдөр устгажээ. Тэр сайд аятай “Тусгай сургуулийг зогсооно. Ямар ч кэмбриж, орос сургууль байхгүй” гэж Твиттертээ жиргээд байсан юм.
Үүнийх нь хариуд БШУ-ны сайд асан Ё.Отгонбаяр “Боловсролын салбарын бодлогыг энд твиттерт хэн нэгэн дарга биш, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулна” хэмээн жиргэж, сургамжлан егөөдсөн юм.
Ямар агуулгаар том зүрхэлж ийн жиргэсэн нь тодорхойгүй. Үүнийхээ араас залруулга гэлтэй “Тусгай сургалт хэнд зориулагдав?”, “Тусгай сургуулиуд хамран сургах тойргийнхоо хүүхдийг авахгүй тэгш байдал үүсгэж байна гэх эцэг эхчүүдийн гомдол тасрахгүй байна” гэж жиргэжээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
СЭНТЭГСҮРЭН БОЛЖ ДЭЭ.