Нийгмийн

Жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхдүүд тээвэрлэж явсан машин эвдэрч далангаас унажээ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын тавдугаар багийн “Бор бургас” гэдэг газар Цэнгэл сумын чиглэлд зорчин явж байсан суудлын автомашин “Ховд” голын усанд онхолдсон байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 25 км зам туулан 19:36 цагт очиж 55 настай иргэн У, “УАЗ-469” загварын суудлын автомашин жолооны механизм нь гацаж 15 метр далангаас “Ховд” голын усанд унаж 10 метр урсаж хажуугаараа унасан байсныг 1 цаг 40 минут ажиллаж иргэн 53 настай эмэгтэй А, есөн сартай жирэмсэн 25 настай эмэгтэй Х , гурван настай эрэгтэй Ш, долоон настай эрэгтэй Ш, нийт 3 том хүн, хоёр хүүхдийг эсэн мэнд аварч гарган ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button