Нийгмийн
Өмнөх дарга нарын шуналаас үүдэлтэй газар олголт хотын даргын толгойг ӨВТГӨВ

Улаанбаатар хотод газар олголтын асуудал зах замбараагаа алдсаар удаж буй. Үүний улмаас нийслэлд ахиж газар олгохгүй гэдэг шийдвэрийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар гаргасан билээ.
Тэгвэл замбараагүй хот төлөвлөлтийн талаар тэрбээр өмнөх хотын дарга нарыг шүүмжилжээ. Тодруулбал, “Яармаг орчмын нэгдсэн төлөвлөлт дээр том алдаа гаргасан. Шинэ хотын төв (Land Mark)гэж олон жил хадгалж байсан газраа буруу төлөвлөж эмх цэгцгүй болгосон. Тухайн үед хариуцаж байсан дарга нарын зах хязгааргүй шуналаас үүдэлтэй. Толгойны өвчин болж байна” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.