Нийгмийн

Түмэнцогт сумын Засаг дарга: Байшин галд өртөж, 55 хүн орох оронгүй болсон

Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд гал гарч, 55 хүн орох оронгүй болсон байна. Иймд бид тус сумын Засаг дарга Д.Энхтуяатай холбогдож, тодруулга мэдээлэл авлаа.

Тэрбээр "Сумын төвийн баруун хойно байдаг 40*12-ын харьцаатай байр шатсан. Гал түймэр өнөө өглөөний 08:30 цагт гарч эхэлсэн. Дотор нь амьдардаг 12 өрхийн 55 хүн бүгд өмсөж байсан хувцастайгаа гарч амжсан. Хүний амь эрстээгүй. Бид эхний ээлжинд түр зуурын гэр бэлдсэн. Очих хамаатан садангүй гурван айлд гэр барьж өгсөн. Бусад нь ах дүү хамаатан садныдаа очсон. Аймаг, улсын онцгой комисс руу хандана даа.

Галын дүгнэлт эцсийн байдлаар гараагүй байна. Ерөнхий дүгнэлт нь: Цахилгааны утаснаас болсон байна гэж үзэж байх шиг байна” хэмээв.

Орох оронгүй үлдсэн айл өрхүүдэд тусламжийн гараа сунгах боломжтой юм байна. Тус аймгийн нутгийн зөвлөлөөс хандивын аяныг эхлүүлжээ.

Хаан банк: 5000827716 С.Базаррагчаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-09-06 21:11

ядаж байхад яр гэж

Холбоотой мэдээ

Back to top button