ЭнтертайнментЯрилцлага

К-РОР: Тэхёнд Селена Гомез таалагддаг, Селенад ч Тэхён давгүй санагддаг

К-поп од “BTS” хамтлагийн гишүүн, авъяаслаг, царайлаг “V” гэдэг нэрээрээ алдартай Ким Тэхён хамтлагийн хамгийн жаахан гишүүн Жон Жонгүг /Jungkook/-тэй үзэл бодол таардаггүйн улмаас хамтлагаасаа гарч кино урлагт хүч сорихоор болсон нь Тэхёний шүтэн бишрэгч фэнүүдийнх нь хувьд цочирдом гэнэтийн үйл явдал болоод байгаа юм. Тэхёнийг кино урлагийн салбарт ч тод гялалзах од болохоор шилдэг “Idol”-оор шалгаруулав.

“STARPOLL” хэмээх гар утасны сонирхолтой аппликэйшнээр “Таны бодлоор Холливудын кинонд гол дүр бүтээх хамгийн шилдэг эрэгтэй жүжигчин хэн байж болох вэ” гэсэн нэгэн судалгаа явуулжээ. Судалгааны хариу “BTS” хамтлагийн улаан, ногоон фэнүүдийн хувьд таатай байсан нь мэдээж. Тэхён судалгаанд оролцогчдын бараг 90 хувийн саналыг авч цойлов.

Ким Тэхёний жүжигчний гайхалтай авъяас “Хваран” драмын дүрээр илэрсэн. Тэхёний гадаад дүр төрх, жүжиглэх ур чадвар үнэхээр л хэн бүхний талархал сайшаалыг хүртсэн. Зөвхөн Өмнөд Солонгосын кино шүүмжлэгчдийн төдийгүй гадны шүүмжлэгчдийн зүгээс магтаалын үг сонссон. Нэг жишээ дурьдвал, Франц-Канадын кино найруулагч, жүжигчин Хавье Долан хамтран ажиллахад таатай Өмнөд Солонгосын жүжигчнээр Тэхёнийг сонгох байсан гэж өөрийн “Твиттер” хуудсандаа жиргэсэн байдаг.

Өө, нээрээ нэг зүйлийг сонирхуулахад Тэхёнд Селена Гомез таалагддаг, Селенад ч Тэхён давгүй санагддаг гэсэн яриа олон нийтийн сүлжээнд тавигджээ.

Ким Тэхёний “Weverse Magazine” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

Ярилцлагынхаа үеэр Тэхён өөрийн үзэл бодлоо нэлээд сулхан байдлаар өгсөн. Гэхдээ бас заримдаа нэг амьсгаагаар үргэлжлүүлэн сонирхолтой яриа өрнүүлсэн мөч бий. Ингээд Тэхёнийг мэдрэх яриаг уншаад нэг үзээрэй.

Сурв: Та хуучны сайхан дуунуудыг пянзаар сонсдог. Хамгийн сүүлд та чухам хэний уран бүтээлийг сонссон бол?

Тэхён: Би Луи Армстронгийн хөгжмийн аязыг дахин сонссон. Бас олон олон шилдэг хитүүд багтсан, гоё гоё хавтастай пянз хэд хэдийг худалдан авсан.

Сурв: Та тэдгээр сонгодог бүтээлүүдийг сонсоод юу мэдэрдэг вэ?

Тэхён: Надад жаахан амарч байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Сэтгэлээр унасан үедээ дуу сонсч, харин дараа нь бодож эхэлдэг. Миний сэтгэлийг эмзэглүүлж буй зүйл үнэхээр л үгүй болчихдог, илүү тайван болж байгаа юм шиг санагддаг даа. Энэ нь миний толгойд байгаа зүйлийг эрэгцүүлж бодоход хүргэдэг.  Тухайлбал, зарим нэг дуунуудыг сонсохоороо хэзээ ч юм, хаа нэгтээ шөнө гудамжаар алхаж явахдаа өмнөө ямар нэг зүйл байгааг олж хардаг. Гэхдээ, хамгийн чухал нь сонсогч гэсэн “настртайгаар” /настроение/ л сонсох чухал. Мэдээж хэрэг, хүн бүхний настр янз бүр. Харин миний хувьд бол чухамхүү тэдгээр дуунууд л тухайн цаг мөч, тухайн эгшиндээ л хамгийн сайхан настрыг өгдөг.

Сурв: Та “Dynamite”-д хийсэн тоглолтондоо зориулж Сэмми Дэвис зэрэг хуучны алдартай уран бүтээлчдээс урам зориг, үлгэр дууриал авсан гэж ярьж байсан. Тэгвэл “Butter” бүтээлээ туурвих урам зоригоо ямар уран бүтээлчээс авсан бэ?

Тэхён: Аан, Билли Жоэл байсан. Би клипний зураг авалтад оролцохдоо зөвхөн ганц жүжигчний талаар биш илүү ихийг боддог. Тэгээд би тайзан дээр гарч зарим нэг дуугаа дуулахдаа “Галзуу ноход” киноны тухай бодож, яаж харагддаг бол доо гэж боддог. Харин “Butter”-ийн хувьд өсвөр насныханд зориулсан маш олон кино бүтээлүүдийг үзэж судалсан. Бас мюзиклууд ч үзсэн. Тэгээд нэг удаа би санамсаргүй байдлаар Жонни Деппийн найруулсан өсвөр насныхны тухай хуучны киноны зарим хэсгийг “YouTube”-ээр үзэж байсан. Тэгээд миний бүтээсэн дүр үнэхээр гоц гойд болж чадсан. Үүнийг бид “Butter” дээр ашигласан.

Сурв: Аан, надад “Butter” өсвөр насныхны мюзикл шиг санагдсан нь тийм учиртай байх нь?

Тэхён: Тийм ээ, таны хэлсэнчлэн би яг л өсвөр насныхны мюзикл бүтээсэн. Бидний “Butter” клипний зураг авалтын үеэр дүрээ яг л өсвөр насны хүүхэд мэт илэрхийлэхийн тулд цахилгаан шатанд зураг авалтад орж, их л хичээсэн. Мэдээж, маш олон дубль хийгдэж, олон ч удаа засварласан. Тэнд зарим нэг дубль нь ороогүй байгаа /инээв/.

Сурв: Тэгэхээр та өсвөр насныхны ийм хөөрхөн, гайхалтай киноноос яг юу мэдэрдэг вэ?

Тэхён: Миний хувьд өсвөр насныхны тухай насны онцлогт нь тохирсон залуу насыг өгүүлдэг. Сэтгэл хөдлөл, эрч хүч, огт өөр гэмээр өвөрмөц сэтгэл хөдлөлийн зохистой хослол нь энэ насанд хүн бүрт мэдрэгддэг гэдэгт би итгэдэг. Хэрэв та өсвөр насныханд зориулсан кино үзвэл эрч хүч, нар мэт асаж дүрэлзсэн сэтгэл хөдлөлөөр дүүрэн байдаг, гэхдээ тэр  бүхний цаана бодож байгаа шиг гэрэл гэгээтэй байдаггүй. Тэд үнэхээр л хурц тод боловч өнгө нь харин яг л шүүлтүүр мэт. Бусад кинотой харьцуулахад өөр шүүлтүүртэй юм шиг санагддаг болохоор бид клип хийлгэж, тоглолт хийж байхдаа өсвөр насныхны тухай бодохыг хичээсэн.

Сурв: Заа, дуугаар өөрийгөө илэрхийлэхийг оролдохдоо аливаа зүйлийг зөн совинтойгоор мэдрэх нь чухал байх ёстой байдаг байх даа?

Тэхён: Хэрвээ надад тааламжтай санагдвал мэдээж татгалздаггүй /инээв/.

Сурв: “BTS” хамтлагийн гишүүн гэсэн утгаараа та тун ч завгүй хуваарьтай байж, янз бүрийн нөхцөл байдлыг анхаарч үзэх ёстой байдаг байх. Та юуг мэдэрдэг вэ. Та “Billboard Hot 100”-ийн ялалтаа V LIVE-аар тэмдэглэхдээ өмссөн хувцсаа “Idol”-ийн уур амьсгалыг бий болгохын тулд өмссөн гэж хошигносон байсан шүү дээ?

Тэхён: Тэр их хөгжилтэй хэрэг. Үнэхээр хөгжилтэй. Гэхдээ бас амаргүй зүйл байсан гэж хэлж болно. Ер нь жүжиг гэдэг хөгжилтэй зүйл. “Idol”- гэдэг насныхаа дагуу гэрэлтэх ёстой гэдэгт би итгэдэг бөгөөд *ARMY шиг өөрийн фэнүүддээ зориулж олон зүйлийг хийх нь чухал. Дан ганц тоглолт хийхээс гадна зураг хөргөө нийтлэх, олон нийтийн сүлжээгээр харилцах, контент үүсгэх гэх мэт. Бид бол жүжигчид бас “Idol”-ууд. Тиймээс, энэ бүх зүйл чухал гэж бид боддог. Өндөр амжилтад хүрчихлээ гээд энэ үзэл бодол маань өөрчлөгдөхгүй.

*ARMY-гэдэг бол “BTS” хамтлагийнхан өөрсдийн шүтэн бишрэгч фэнүүдээ нэрлэдэг нэршил.  

Сурв: Та саяхан “ARMY”-д зориулсан гэнэтийн арга хэмжээ зохион байгууллаа?

Тэхён: “ARMY” дотор биднийг бодитоор нь ойроос харж чадахгүйгээсээ болоод залхчихсан тийм фэнүүд байгаа гэдэгт би итгэлтэй байна. Гэвч, тэдний төлөө хийж чадах цорын ганц зүйл бол тэдэндээ зориулж тайзан дээр гарах байдаг ч энэ бол үнэхээр хангалтгүй зүйл гэдэгт би үнэхээр санаа зовдог. Миний хувьд “ARMY”-тайгаа ярилцах маш дуртай байдаг болохоор тэднийхээ оруулсан пост болгоныг уншдаг зуршилтай болсон. Өнөөдөр ч бас надад нэг бий. Өнөөдөр би сорилттой. Учир нь, би өнөөдөр нүүнэ. Тиймдээ ч би тэднийхээ түүхийг сонсохоор надад сайхан санагддаг. Өөрт сайхан мэдрэмж төрдөг. “ARMY” маань яажшуухан байгаа бол, хэрхэн амьдарч байгаа зэргийг уншиж дуусахад эцэстэ хариу бичихээс өөр аргагүй болдог. Яагаад гэвэл, “ARMY”-ийн хариултаас болоод би нөхөрсөг бас хөгжилтэй байхыг хичээдэг. Би зүгээр л “Billboard”-ийн №1 байхаасаа илүү “ARMY”-ийнхны сайн хамтрагч нь, найз  нь, тайзан дээр биш үедээ үргэлж хамтдаа байх тийм найз байхыг хүсдэг. “ARMY”-тайгаа ярилцахад надад яг л бизнес шиг санагддаг /инээв/. Би зүгээр л тэдэнтэй яг л дотнын найзтайгаа ярьж байгаа мэт харьцахыг хүсдэг. Би яг л тийм зүйлийг мэдэрдэг дээ. Би “ARMY” гэсэн найзуудтайгаа уулзалгүй их уджээ. Ер нь бол найз нөхөд гэдэг уулзахгүй удсан ч байнга л холбоотой байдаг шүү дээ. Би “ARMY”-тайгаа бүх л зүйлийн талаар “Weverse” платформын ачаар ярилцаж чаддаг. Мөн би тэдний амьдралын талаар бүх зүйлийг сонсож чаддаг болохоороо өөрийгөө “Weverse”-д тийм арга хэмжээ зохион байгуулж чадсан гэж боддог.

Сурв: Та “ARMY”-ийн талаар тасралтгүй хэдэн минут ярьчихлаа. Би таниас “ARMY”-тайгаа хэрхэн харьцдаг талаар асуух гэж байлаа л даа. Гэхдээ, та миний хариултанд хариулчихлаа гэж бодож байна /инээв/?

Тэхён: Тэд бол миний алдахыг хүсдэггүй найзууд. Дэргэд байхдаа надад үргэлж хүч чадал хайрлаж байдаг найзууд. Амьдралд заримдаа нэг тийм найз байдаг даа. Өөрийнхөө юу мэдэрч байгаа талаар дотрохоо хуваалцдаг тийм найз надад бий. Өөр бусад гишүүдэд ч маань тийм найзууд бас бий. Надад “ARMY” минь байна. Би юу ч хийж чадахгүй ч гэлээ, тэдгээр хүмүүс маань инээж хөөрөн, аз жаргалтай байгаасай гэсэндээ би бүхнийг хийж чадна.

Сурв: Тэгвэл танд “ARMY”-даа сонсгочих юмсан гэсэн тийм дуу байгаа болов уу. Таны мэдрэмжийг хуваалцдаг тийм дуу?

Тэхён: Ммм, саяхан даа... “Arctic Monkeys”-ийн “No1 Party Anthem”. Би энэ дууг сонсохоороо яагаад ч юм сэтгэл ихэд догдолдог. Би ерөнхийдөө тийм ч олон рок хөгжим сонсдоггүй ч энэ хамтлагийн энэ дууг сонсоод сэтгэл их хөдөлдөг. Бүр хамаг шар үс босч ирээд л, энэ дууг сонсдог. Бүр сэтгэл хөөрч, дээд цэгтээ тулдаг гэх үү дээ. Хэргийн гол нь энэ дууг сонсохоороо би үнэхээр сайн амьдрахыг хүсдэг. Энэ дуу надад үнэхээр утга учиртай дуу. Яг үнэндээ энэ дуунд яагаад тийм дуртайгаа мэдэхгүй. Би үгийг нь ч  хүртэл мэдэхгүй. Гэхдээ л энэ хамтлагийн аялгуу яагаад ч юм надад сэтгэл хөдлөлийг мэдрүүлдэг гэдгийг л мэднэ.

Хүмүүсийн хайртай Тэхён ийм нэгэн энгийн хэрнээ дотроос нь түүний тухай нэлээд ихийг өгүүлэх ярилцлага өгсөн байдаг. Уншихад нуршуу ч юм шиг, заримдаа сонирхолтой ч юм шиг санагдах энэ ярилцлаганаас та Ким Тэхён гэх одоо дөнгөж 26-хан настай мундаг, авъяастай залуугийн дотоод ертөнцийг бага ч атугай олж мэдэрсэн буй за.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-07 10:25

заа чаагаад байгаарай хүүе. Жонгүгтэй таарамжгүй ч гэх шиг

M
M
2021-09-07 13:20

hamtlagaasaa garna gesen chin yu gesen vgiin???????

Зочин
Зочин
2021-09-07 23:02

чааж өгчээ. Мэдээ бичихээсээ өмнө сайн суд�##�ж бай фенүүд нь уншв�##� танайхыг бүр жижи болгоно шүү хха

Холбоотой мэдээ

Back to top button