ДЭЛХИЙНийгмийн

Талибанчууд Афганистаны шинэ Засгийн газрын бүтцийг зарлахаа хойшлуулав

“Талибан” хөдөлгөөний төлөөлөгчид Афганистаны шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг олон нийтэд зарлах хугацааг дахин хойшлуулжээ. Тодруулбал, есдүгээр сарын 4-нөөс ирэх долоо хоног хүртэл хойшлуулав. Энэ талаар “Times of India” мэдээлэв.

“Талибан” хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч Забуилла Муджахид хэлэхдээ, “"Шинэ Засгийн газар, түүний сайд нарын нэрсийг ирэх долоо хоногт зарлах болно” гэв.

Өмнөх өдөр нь буюу есдүгээр сарын 3-нд Афганистаны шинэ Засгийн газрыг Мулла Абдул Гани Барадар удирдах нь тодорхой болсон. Түүнчлэн, Засгийн газрын удирдах албан тушаалд шинэ шинэ нэр дэвшигчид бүртгэгдсэн байна. Үүнд, “Талибан” талийг үндэслэгч Мулла Омарын хүү Мулла Мохаммед Якуб, Шер Мохаммад Аббас нарын нэр байгаа сураг байгаа аж.

Есдүгээр сарын 1-нд Талибанчууд Афганистаны ирээдүйн Засгийн газарт зөвхөн хөдөлгөөний гишүүд багтана гэж мэдэгдсэн билээ. Өмнөх засаг захиргааны гишүүд Афганистаны удирдлагын гол албан тушаалд томилогдохгүй гэсэн үг.

Наймдугаар сарын 24-нд Талибанчууд Афганистаны хяналтын систем, бүтцийг авч хэлэлцэн, шийдсэн талаараа мэдээлсэн. “Foreign Policy” хэвлэлийн мэдээлснээр, Талибанчууд 12 гишүүнтэй Удирдах Зөвлөл байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Талибанчууд наймдугаар сарын 15-нд Афганистан Улсыг эзэлсэн. Засгийн газар болон төрийн дээд аппаратын нэлээд хэсэг нь эх орноосоо дүрвэсэн. Хөдөлгөөний төлөөлөгчид холбогдох бүх талуудтай энх тайван, бүтээлч харилцаагаа хадгалах бодолтой байгаагаа олон улсын хамтын нийгэмлэгт итгүүлээд байгаа юм.

(Эх сурвалж: lenta.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button