ДЭЛХИЙНийгмийн

Япон: “Модерна” вакцин хийлгэсний дараа ахин нэг иргэн нас баржээ

Японы мэргэжилтнүүд коронавирусийн эсрэг “Модерна” /Moderna/ вакцин хийлгэсний дараа дахин нэг иргэн нас иргэн барсан болохыг батлав. Энэ талаар өнөөдөр мягмар гарагт Японы Эрүүл Мэнд, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас мэдээлэв.

Өмнө нь, “Модерна” вакцинаас гадны бодис илэрсэн талаар өмнө нь мэдээлж байсан. Энэ удаад ч эрдэмтэд гадны бодис найрлаганаас нь илэрсэн “Модерна” вакциныг хийлгэсэн иргэн нас барсан аж.

Нас барсан иргэн нь 49 настай эрэгтэй бөгөөд тэрбээр гурвалжин будаа болон гурвалжин будаагаар хийсэн хүнсний бүтээгдэхүүний харшилтай байжээ. Тэрбээр вакцины хоёр дахь тунг наймдугаар сарын 11-нд хийлгүүлсэн ч маргааш өдөр нь нас барсан аж.

Энэ нь согогтой вакцин хийлгэсний дараа нас барсан гурав дахь тохиолдол. Өмнөх хоёр тохиолдлоор нас барсан хоёр иргэн нь архаг хууч өвчинтэй, ямар нэгэн харшлын урвал үзүүлж байгаагүй 38, 30 насны эрэгтэй хүмүүс байсан юм.

Өмнө нь, Японы Эрүүл Мэндийн Яам “Модерна” вакциныг 1,66 сая орчим тунг захиалсан байсан ч хэрэглэхээ больсноо мэдэгдсэн. Хорт бодис агуулсан вакциныг Испанид үйлдвэрлэсэн бөгөөд найрлаган дахь тоосонцорын хэмжээ нь хэдэн мм хүрсэн талаар мэдээлж байсан. Эрүүл Мэндийн Яамны мэдэгдлийг хэвлэн нийтлэх үед орон нутгийн эрх баригчид найрлаганаас нь хольц илэрсэн 170 мянган тун вакциныг тус улсын оршин суугчдад танилцуулсан.

Японы “Takeda Pharmaceutical” эмийн компанийн судалгаагаар, вакцины найрлаганд байгаа хольц нь зэвэрдэггүй ган үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн хэсэг болохыг тогтоожээ. Тэд тус хольц нь вакцины хамтаар хүний биед нэвтэрсэн ч хүний ​​эрүүл мэндэд ямар ч аюул занал учруулдаггүй болохыг мөн тогтоосон байна.

Япон Улс “Модерна” вакцинаас гадна Их Британи-Шведийн “АстраЗенека” /AstraZeneca/ компани, Америк-Германы “Пфайзер” /Pfizer/ болон “BioNTech” компаниудын үйлдвэрлэсэн вакцинуудаар ард иргэдээ дархжлаажуулсан. Одоогийн байдлаар тус улсад 75 сая хүн (хүн амын 59,3 хувь) вакцины эхний тунг, харин 60,6 сая хүн (47,9 хувь) хоёр дахь тундаа хамрагдаад байгаа ажээ.

(Эх сурвалж: tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button