НийгмийнНийгэм мэдээ

Менингоккийн халдвараас шалтгаалж бага ангийн сурагчдад цахимаар хичээллэж байна

Ховд аймгийн Жаргалант суманд өнгөрсөн долоо хоногт Менингококкийн халдвараар хоёр тохиолдол бүртгэгдэж нэг хүүхэд эндсэн тохиолдол гарсан. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор аймгийн Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргасан байна.

Үүнд:

  • Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7-р сургуулийн бага ангийн сурагчдын хичээл сургалтыг 2026 оны 03 дугаар сарын 16-наас 20-ны өдрийг хүртэл цахимаар, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сурагчдын дунд олон нийтийг хамарсан спорт, соёл урлагийн арга хэмжээ, секц, дугуйланг хязгаарлах,
  • Менингококкт халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, халдвар хамгааллын дэглэм сахиулж ажиллах,
  • Менингококкт халдварт өвчний голомтын бүсийг тодорхойлох, ойрын хавьтлыг тогтоож тандалт судалгааг хийх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллах,
  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сурагчдад менингококкт халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгийг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулж, дүнг аймгийн Онцгой комисст танилцуулж ажиллах,
  • Эцэг, эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгч нарт менингококкт халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг боловсруулан гаргаж хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр нэвтрүүлэн ажиллахыг холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг, чиглэл өгч ажиллах,

Тэгвэл ойрын хавьтлын 86 хүнийг тусгаарлаж, БОЭТ-тэй хамтран үзлэгт хамруулан, сорьц авахад илрээгүй аж. Улмаар тус иргэдийг цахилгаан менингит өвчний эсрэг дархлаажуулсан байна. Онцгой байдлын шийдвэрийн дагуу Жаргалант сумын 7-р сургуулийн 1-5 дугаар ангийн хичээл цахимаар орж байгаа бол дунд болон ахлах ангийн хичээл хэвийн үргэлжилж байгаа юм.

Менингококкт халдвар нь богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй, амьсгалын замын цочмог халдварт өвчин юм. Менингококкт халдвар эрүүл хүний биед орсноос хойш дунджаар 5-7 хоног, хамгийн багадаа 3 хоног, хамгийн ихдээ 10 хоногийн турш шинж тэмдэг илрэлгүй, нууц үед байдаг. Уг халдвараар бүх насны хүмүүс өвчлөх эрсдэлтэй боловч 0-5 насны хүүхдэд эрсдэл илүү өндөр. Өвдсөн тохиолдолд маш хурдан хүндэрдэг тул эмнэл зүйн шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд цаг алдалгүй эмнэлэгт хандахыг анхаарууллаа.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button