Тодруулга: Ховд аймагт гарсан түймрийг унтраах үеэр нэг иргэн нас барсан
Ховд аймгийн Дөргөн сум Агваш багийн нутаг "Дэнж" гэдэг газрын "Дөргөн" нуурын аралд хулс /зэгс/ шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт 03.23-ны өдрийн 17:30 цагт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Байгаль орчны газрын нийт 30 хүн, дөрвөн автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулсан байна.
Улмаар гал түймрийг 03.24-ний өдрийн 22:00 цагт цурамд оруулж өнгөрсөн шөнө буюу 03.25-ны өдрийн 04:00 цагт бүрэн унтраажээ. Түймрийг унтраах үеэр нэг иргэн нас барсан нэг мэдээлэл гарсан. Энэ талаар Ховд аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад "Гал түймэр унтраах үеэр нэг иргэн нас барсан. Тухайн иргэн нь алба хаагч бус энгийн иргэн байсан. Одоогоор нас барсан иргэний дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй байна" гэлээ.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.