НИЙГЭМНийгэм мэдээ

Улаанбурхан өвчний дэгдэлт 389 дах өдрөө үргэлжилж, батлагдсан тохиолдол хоёроор нэмэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Өнөөдөр буюу гуравдугаар сарын 16-нд тус өвчний батлагдсан тохиолдолд хоёроор нэмэгдэж нийт батлагдсан тохиолдол 14,362 болсон байна. Тухайн хоёр тохиолдолд нь орон нутагт илэрсэн бөгөөд нийт батлагдсан тохиолдлын 2,704 нь орон нутагт, 11,658 нь нийслэлд бүртгэгдээд байгаа юм.

Улаанбурхан өвчнөөр нар барсан 15 тохиолдол байгаа бол эмчлүүлж буй 58 иргэн байгаа аж. Тус иргэдийн 14 нь нийслэлд 44 нь орон нутагт байгаа бөгөөд хүнд иргэн нэг, дунд 53, хөнгөн 4 иргэн байна.

Улаанбурхан өвчний дэгдэлт 389 дах өдрөө үргэлжилж байгаа бөгөөд зөөвөрлөгдсөн таван тохиолдол байгаа юм. Тус өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлэхийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа. Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлж, лавлах зүйл байвал 100,119, 72224444 утсанд хандахыг уриаллаа.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button