Нийгмийн

Нэн ховор аргаль нутагладаг газарт “МАК” алт ухахаар зэхэж, Г.Ёндон сайд өөгшүүлж байна

Одоогоос есөн жилийн өмнө буюу 2012 онд Завхан аймгийн Дөрвөлжин суманд хайгуул хийсэн “МАК”-ийн ажилчид нин­жа нарт мэ­дээ­лэл дам­жуулс­наар хоёр сумын ну­таг тэдний гарт сүйдсэн харамсалтай үйл явдал болсон. Тэгвэл есөн жилийн өмнөх эл хувь заяа Завхан аймгийн Шилүүстэй суманд давтагдах гэж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, түүний аав Н.Нямтайшир нарын “Монголын алт компани” /МАК/ тус суманд хайгуулын лиценз авч, хайгуулын ажил эхлүүлжээ.

-АМГТГ-ААС ЗАРЛАСАН ШАЛГАРУУЛАЛТАД “МАК”-ИЙГ ШАЛГАРУУЛЖ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЖЭЭ-

Тодруулбал, Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2020 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн А/40 дүгээр тушаалыг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт зарлажээ. Улмаар Говь-Алтай аймгийн Тайшир, Завхан аймгийн Шилүүстэй сумын нутгийн заагт орших “Хамар булаг” нэртэй 2243 гектар талбайд хайгуул хийхээр МАК-ийг шалгаруулсан байна.

Улмаар Ашигт малтмалын газрын даргын 2020 оны есдүгээр сарын 21-ний өдрийн А/98 тушаалыг үндэслэн, Кадастрын даргын 2020 оны есдүгээр сарын 29-ний өдрийн 366 дугаар шийдвэрийг үндэслэн тус тус 2020 оны аравдугаар сарын 08-нд тусгай зөвшөөрөл олгожээ.

-Г.ЁНДОН САЙДМАК”-Т ОЛГОСОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАХ ХҮСЭЛТЭД ТАТГАЛЗСАН ХАРИУ ӨГЧЭЭ-

Аймаг, сумын Засаг дарга нь тухайн газарт хайгуул хийхийг цуцал өгөх хүсэлтээ Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон руу явуулсан байна. Гэвч Г.Ёндон сайд хариу ирүүлэхдээ тухайн газарт МАК-т олгосон зөвшөөрөо цуцлах үндэслэл бүрдээгүй гэх утгатай албан бичиг ирүүлжээ.

Эцэстээ сумын засаг нь цуцлуулах хүсэлт гаргасан боловч аймаг нь хамтран ажиллах гэрээ байгуулан хайгуул нэгэнт хийлгэсэн гэх мэдээлэл байна.

-“МАК”-ИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН МАЛЧИН ИРГЭДИЙГ ЦАГДАА НАР ТОРГОЖ ЭХЭЛЖЭЭ-

Аймаг, сумаа ухуулахгүй гэж иргэд нь аль хэдийн эсэргүүцэл тэмцэл зарлаад эхэлжээ. Цахим орчинд нэгдэхээс гадна, аймаг, сумынхаа удирдлагад хүртэл удаа дараа хандаад байгаа аж. Гэвч ийн эсэргүүцэж хэл ам хийсэн малчин иргэдийг цагдаагаар эхнээс нь торгуулж эхэлсэн байна.

Хамгийн гол нь Завхан аймгийн Шилүүстэй сумын нутаг хойд хөндий бол Монгол оронд нэн ховордсон Аргалийн бүс нутаг. Нэг дор 300 Аргаль нутагладаг, идэшилдэг газар. Хэрэв эл газрыг ухвал есөн жилийн өмнөх Дөрвөлжин сумын хувь заяа давтагдахгүй, Заамарын хөндий болохгүй гэх газаргүй болох нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-08 08:58

Яасан ч ханаж цаддаггүй шунaлтнууд вэ? Цагаан суваргыг буцаан авч ард түмэнд хувааж өгөх хэрэгтэй.

иргэн
иргэн
2021-09-08 09:11
Reply to  Зочин

Хувилгаадын нутаг буу бузарлаарай Нямтайшираа нуурсээ л ух тэгээд болно

Zochin
Zochin
2021-09-11 07:06
Reply to  иргэн

Iim uvaigui shunaliin tulam bolson hulgaichuudiig bugdiin udam ugsaagaarni ustgadag undsiin tasaldag bolmoor ym daanch ene toriin baij bga tsarai chaavaas gej

Зочин
Зочин
2021-09-08 09:28

Хүний Оюун ухааныг ухаж хөгжүүлмээр байна. Эх байг�##�ь дэлхийг минь бүү ухаж, хөндөөч! Гуйж байна.

Зочин
Зочин
2021-09-08 09:44

Завханчууд та нар тэр сонгож толгой дээрээ гаргасан МАН Баярсайхан Цэрэнпунцаг нартаа хэлээч

Зочин
Зочин
2021-09-08 09:51

МАК Ёндонгийн гарыг цайлгаа биз �######�уул ккк

Зочин
Зочин
2021-09-08 09:52

Ёндон МАК ийн өгсөн хэдэн төгрөгөнд явчиж

ud
ud
2021-09-08 10:44

yasan hanaj tsaddaggui yum be.nutgiin irgediig demjij baina.gazar nutgaa buu uhuulaarai.uondon said boliyo oo

Зочин
Зочин
2021-09-08 11:29

Хайгуулийн леценц , ашигл�##�т олборлолтын леценц тус ту�####�а ойлголтууд.Хайгуул ашигл�##�т олборлолт хийлгэхгүй байгаа аймгуудад хөрөнгө оруул�##�т бага хувиарлаж байх журам хэрэгжүүлэх хэрэгтэй. Өөрсдөө болохоор НИНЖА болоод газар шороог юу ч үгүй сэндийлчихээд улсад нэг ч төгрөгний татвар төлөхгүй.ЭРДЭНЭБҮРЭНгийн УЦСаар жишээ авъя .м�##�чид нь шантаазлана мөн сэтгүүлчид шантаазлана .БОАЖЯ нь үнэлгээ хийсэн газарт нэг өчүүхэн сайн дурын байг�##�ь хамга�##�агч шантаазлана.Ингээд монгол хөгждөггүй дороо хий эргэж ажлыг нь зогсооно.Больцгоолдоо наад атаа жөтөө хэрээс хэтэрлээ.

Зочин
Зочин
2021-09-08 11:38

Mak ch buhiig hudaldaj awdag daa

Зочин
Зочин
2021-09-08 11:46

Түгжээк маан ялагдчихсан бшдээ

Зочин
Зочин
2021-09-08 13:41

Ингээд л болдоггүй гэр бүлдээ, шун�##�ын дон шүглэчихсэн

Мэргэн
Мэргэн
2021-09-08 14:10

Аймгийн үе үеийн дарга нарын гавьяа нь аймгаа хөгжүүлж чадаагүй ч газар шороогоо ухуул�##�гүй өдий хүрсэн. Энэ уламжл�##�аар одоогийн Засаг дарга ч мөн намын амбиц, мөнгөний амл�##�тад оролгүй, ард иргэдтэйгээ хамтарч тууштай тэмцээсэй. Мөн Цэрэнпунцаг гишүүн ч сайн хамтраасай билээ. Бараг төрсөн нутаг нь шахуу байх шүү.

Zochin
Zochin
2021-09-08 14:59

Nymtaishir gej berd yaasan hanaj tsadagui har huur ve uhehde avsanda abj orh gej baimaargu bailta

зочин
зочин
2021-09-08 15:32

Мак битгий шун�##�т!!! Ёондон гэх Макийн гар хөл босон сайд гуай мөн Төрсөн газар нутаг орно хамга�##�сан м�##�чидыг торгодог цагдаа нар бас юу вэ? Хувилгаадын минь газар шороог хөндөхийн бол та нарыг ниргэх байлгүй. Алт амьны үнэтэй гэдгийг мэдэх үү

Зочин
Зочин
2021-09-08 16:47

Газрын гагнаас �##�таа ухсаар байт�##� газар хөдлөлтийн гамшигт улс нийтээрээ автаж болохоор болчихоод байгааг ойлгох ухаан байна уу?

Иргэн
Иргэн
2021-09-08 17:50

Та нар эх орныхоо газар шороог Ухаад хэдхэн луйварчин баяжаад байдаг гэтэл МУ өрөнд ороод ус гол нь ширгээд ухсан нүх болоод нутгийн ард түмэн м�##�ын бэлчээргүй, ан амьтад дайжиж усгүй хатаад байж болдог юм уу? Ухуулахгүй шүү МАК-ын нөхдүүд ээ!

Зочин
Зочин
2021-09-08 23:56

энэ харин болохгүй шүү төр засаг онцгой анхаарах хэрэгтэй. Байг�##� эх дэлхий ховордсон ан амьтад.бидэнд.олдохгүй . Үүнийг болиулах хэрэгтэй

Zochin
Zochin
2021-09-09 07:24

MAK geh met shinaliin tulamnuud gazriin hebliig uhssnaas bolj gazar hudulj bna. Baigali eh hariugaa ed naraas abch dald oruulaasai.

Иргэн
Иргэн
2021-09-09 16:35

Мөнгө цагаан нүд час улаан болсон цагт ухаж л таарах байхдаа. Газар шороо маань ёолж байна. Алт хар мөртэй дээ.

Иргэн
Иргэн
2021-09-10 11:12

Эцэг хүү хулгайчуудыг хөөж �######�уулаачээ.Энэ хулгайчуудын шун�##� дүүрнэ гэвэл хол байхоо.Иймд нэг санаатай байж шун�##�ыг нь тас цохиж зогсоохоос аргагүй.Газрын хэвлийн баялаг нийт ард түмний өмч юм бол яагаад ийм хулгайчууд ухаж аваад улсад хагас хугас татвар төлөад өнгөрч байдаг юм. Ухсан �##�таа хатуу хян�##�тын доор улсад тушаагаад өөрсдөө ажлын хөлсөө л авах ёстой.

зочин
зочин
2021-09-10 15:54

Яасан ханаж цаддаггүй шун�##�ын бузрууд вэ Ендон хэдэн төгрөг авчихсан учир хөдлөхгүй байна лдаа тэр газар чинь Хутагт Хувилгаадын минь Хүрээ хийдээн байгуулан сүсэгтэн олондоо буян номынхоо үр шимийг хүртээж байсан газар туурь нь одооч бий Монголд нэн ховор арг�##�ь нутагладаг нутагладаг газар Бид яасан ч тэр ховор сайхан газар нутгаа шун�##� нь нүгэл болсон амьтдаар ухуулахгүй шүү

Иргэн
Иргэн
2021-09-11 00:53

Орон нутаг сумын иргэдийн хур�##�. Ард иргэд юу хийж байдаг юм бэ!?
Ёндон гэгч сайд нэртэй бэртэгчин шун�##�т нөхөр л байна доо нямтайширын өгөөшинд орчихсон.төрийн хариуцлагатай �##�быг гутаагч л байна.
Ингэж давраад байгаа шүү дээ энэ нямтайшир гэгч чинь.

Холбоотой мэдээ

Back to top button