ДЭЛХИЙНийгмийн

Талибанчууд порно сайтад хяналт тавьж, Афганистаны биеэ үнэлэгчдийг хайж байна

“Талибан” хөдөлгөөний дайчид биеэ үнэлдэг афган эмэгтэйчүүдийг олохын тулд порно сайтуудыг хянаж эхэлсэн байна. “The Sun” агентлаг эх сурвалжийнхаа аюулгүй байдлыг хангахын тулд эх сурвалжийг нууцлан мэдээлэв.

Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр, Талибанчууд биеэ үнэлэгчдийн “ан”-д гарч, улмаар донтож эхэлсэн аж. Хэрэв биеэ үнэлэгчдийг олбол тэднийг олон нийтийн өмнө гутаан доромжлохын тулд ийнхүү шуурхай эрэлд гарсан гэнэ. Талибанчууд ялангуяа барууныхантай бэлгийн харьцаанд орсон афган эмэгтэйчүүдийн бичлэгийг шүүж байгаа юм байна.  

“Талибанчууд порнографыг буруушааж байгаа мэт дүр эсгэж байгаа бөгөөд насанд хүрэгчдэд зориулсан хамгийн ойлгомжгүй, хамгийн нууцлаг гэгддэг Афганистаны биеэ үнэлэгчдийн үүрийг үзүүлж, тэнд ажиллаж байсан эмэгтэйчүүдийг олж, цаазаар аваачихаар төлөвлөж байгаа. Бичлэг дээрээс биеэ үнэлэгчдийн байрладаг үүрийн хаяг байршил тодорхой байгаа тул тэндэхийн эмэгтэйчүүдийг хулгайлах, эсхүл аймшигтайгаар Талибанчуудын гарт амиа алдах эрсдэл маш өндөр байгаа” хэмээн эх сурвалжууд мэдээлсэн байна.

Афганистанд биеэ үнэлэх явдлыг хориглодог боловч сүүлийн жилүүдэд илүү олон эмэгтэйчүүд гэр бүлээ тэжээх, амьдралаа залгуулах зорилгоор биеэ худалдах болсон.

“Талибан” хөдөлгөөний удирдагчид Афганистаны эмэгтэйчүүдэд аюул заналхийлэл учруулахгүй гэх итгэл үнэмшил төрүүлсэн ч Талибанчууд эмэгтэйчүүдийг нүүрээ гивлүүрээр халхалж, жагсаал цуглаан хийхээс нь урьдчилан сэргийлэх үүднээс афган эмэгтэйчүүдийг хэрцгийгээр зодож байгаа тухай мэдээллүүд хэвлэлүүдээр улам бүр ихэссээр байгаа юм.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button