ДЭЛХИЙНийгмийн

Мексикийн баруун өмнөд хэсэгт 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов

Мексикийн баруун өмнөд хэсэгт орших Акапулько хотод 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Тус улсын Газар Хөдлөлтийн Үндэсний Судалгааны Төвөөс өчигдөр мягмар гараг /2021.09.07/-ийн орой баруун өмнөд нутгийн Герреро мужийн Акапулько хотод газар хөдлөлт болсон мэдээллийг өгсөн ба 6.9 магнитуд гэж байсан ч 7.1 магнитудын хүчтэй байсан хэмээн шинэчилсэн мэдээлэлд дурьджээ.

Төвийн мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт нь 10 км-ийн гүнд байсан бөгөөд газар хөдлөлтийн төв нь Акапулько хотоос зүүн өмнө зүгт 14 км-ийн зайд болсон байна. Голомт нь амралт жуулчлалын  газар бөгөөд нийслэл Мехико хотоос 300 орчим км-ийн зайд байрладаг аж.

Мексик хот хүчтэй газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх системийг ажилуулсан байсан гэнэ. Сүйрэл, хохирлын талаарх мэдээлэл хараахан гараагүй байна.

Мехико хотын засаг захиргааны тэргүүн Клаудия Шейнбаум твиттер хуудсандаа, газар хөдлөлт нь тус улсын нийслэлд ямар нэгэн хохирол учруулаагүй гэж жиргэсэн байна.

“Олон нийтийн аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх газраас аль хэдийн хотын дээгүүр гурван нислэг үйлдсэн бөгөөд хохирол учраагүйг тогтоосон” гэж онцлов.

Нийслэл Мехико хотын олон муж гэрэл цахилгаангүй болсныг онцлоод,  хотын дарга оршин суугчдыг тайван байхыг уриалав.

Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор “Твиттер” хуудсаараа дамжуулан богино хэмжээний видео мессеж илгээх үеэрээ газар хөдлөлт ноцтой хохирол учруулаагүй, азаар хүний амь эрсдээгүй гэдгийг мэдэгдсэн байна.

(Эх сурвалж: tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button