Гадаад мэдээДЭЛХИЙ

Үер, хөрсний гулгалтын улмаас Энэтхэгт 56, Балбад 14 хүн амь үрэгджээ

Хүчтэй аадар бороо орж үер буун, хөрсний гулгалт үүссэний улмаас Энэтхэгт 56, Балбад 14 хүн амь үрэгдсэн байна. Энэтхэгийн хойд бүсэд оршдог Уттар-Прадеш мужид энэ сарын 25-27-ны өглөөний хооронд 66.5 мм хур тунадас унажээ. Хэвийн үед энэ үзүүлэлт 7.6 мм байдаг юм. Тус улсад 56 хүн амь үрэгдсэнээс гадна 46 хүн  бэртэн, мянга орчим байшинд гэмтэл учирчээ.

Балбын албаныхан мэдээлснээр тус улсад 11 хүн сураггүй хэвээр байгаа аж. Тус улсын эрх баригчид 77 дүүргийн 49-д нь гэнэт үерлэх эрсдэл байгааг анхааруулсан байна. Балбын Үндэсний гамшгийн эрсдэлийг бууруулах, удирдах газрын хэвлэлийн төлөөлөгч Шанти Махат хэлэхдээ, өнгөрсөн сарын гамшигт үерт хамгийн хүчтэй нэрвэгдсэн Расува, Нувакот дүүргүүдэд сонор сэрэмжтэй байхыг сануулжээ. Өнгөрсөн сарын гамшгийн улмаас 1,450 хүн амь үрэгдэж олон мянган хүн сураггүй хэвээр байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button