ЭРҮҮЛ МЭНД

Ковидын эмийн багц тараахад 219 ӨЭМТ-д зургаан тэрбум 937 сая төгрөг олгоод байна

Яг одоо ЭМДЕГ-ын удирдлагууд Нийслэлийн болон орон нутгийн Өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөлөл эмч, эмнэлгийн ажилчидтай цахим уулзалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, сонирхсон асуултад хариулт өгч ажиллаж байна.

ЭМДЕГ-аас Эрүүл мэндийн байгууллагуудын үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэхэмжлэлийг сар бүрийн 1-5-ны хооронд авдаг. Ингэхдээ уг нэхэмжилсэн дүнгийн 70 хувийг дараа сард үзүүлэх тусламж үйлчилгээний урьдчилгаа болгон сар бүрийн 8-10 ны дотор олгож, үлдэгдэл 30 хувийн санхүүжилтэд чанарын хяналт хийж сар бүрийн 23-25-ны хооронд шилжүүлдэг.ЭМДҮЗ-ийн 2021 оны 04 дүгээр тогтоолын дагуу ЭМДEГ-аас ӨЭМТ -үүдэд нэг иргэнээр тооцсон санхүүжилтийг олгодог бөгөөд энэ санхүүжилтэд цалин, тогтмол зардал, шатахууны зардал гэх мэт зардалууд багтдаг.

May be an image of 4 people and text

Үүн дээр нэмэлтээр өнөөдрийн байдлаар Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үндсэн тусламж үйлчилгээний 2021 оны 1-7 сарын гүйцэтгэлд ЭМД-ын сангаас Орон нутгийн 69 ӨЭМТ-д 1 тэрбум 126 сая, Нийслэлийн 115 ӨЭМТ-д 1 тэрбум 598 сая төгрөг, Ковид-19-ийн өрхийн гэрийн эргэлтийн санхүүжилтэд 219 ӨЭМТ-д 6 тэрбум 937 сая төгрөгийг олгоод байна.Сүүлийн үед Өрхийн эрүүл мэндийн төвүүд гүйцэтгэлийн нэхэмжлэх, үзүүлсэн тусламж, үйлчилгээний дэлгэрэнгүй /XML/ файлаа огт ирүүлээгүй, ирүүлсэн нь алдаатай илгээснээс үүдэн үлдэгдэл санхүүжилт удаашрах асуудал үүсэж байна. Иймд гүйцэтгэлийн нэхэмжлэх, санхүүгийн анхан шатны баримтуудаа цаг тухайд нь үнэн зөв илгээхийг ЭМДЕГ-аас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button