ДЭЛХИЙНийгмийн

“Apple” шинэ “iPhone”-оо есдүгээр сарын 14-нд танилцуулж магадгүй

АНУ-ын “Apple Inc.” компаниас жил бүр шинэ бүтээгдэхүүнээ танилцуулдаг билээ. Тэгвэл энэ жилийн арга хэмжээг есдүгээр сарын 14-нд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд урилгыг хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд илгээгээд байгаа аж.

Компани “iPhone” ухаалаг гар утасны шинэ хувилбарыг олон нийтэд танилцуулах төлөвтэй байгаа талаар “CNBC” нийтэлжээ. Түүнчлэн шинжээчдийн үзэж байгаагаар, бүтээгдэхүүн танилцуулгын үеэр “Apple Watch” болон “AirPods”-ийг мөн танилцуулж магадгүй байна.

Энэхүү арга хэмжээ виртуал горимд явагдах бөгөөд Монголын цагаар 22:00 цагт эхлэх аж. Шууд дамжуулалтыг “apple.com” эсхүл “Apple TV” апп дээрээс үзэх боломжтой.

Тус компани уламжлал ёсоор намрын эхний сард шинэ “iPhone” гар утаснуудаа олон нийтэд танилцуулдаг боловч 2020 онд “COVID-19” цар тахлын улмаас арга хэмжээг аравдугаар сар болгон хойшлуулсан байсан. Харин “Apple” компани өнгөрсөн оны есдүгээр сард “Apple Watch” болон “iPad”-ийн шинэ загваруудаа танилцуулсан билээ.

Энэ жил тус компани өмнөхтэй мөн адил шинэ ухаалаг гар утасныхаа танилцуулгыг хойшлуулж ч магадгүй байгаа талаар “CNBC” онцолжээ.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button