Нийгмийн
Дорнод аймгийн Засаг дарга машинаа эмнэлэгт өгөхөө мэдэгджээ

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн албан үүргийн унаа болох 0001ДОА улсын дугаартай автомашиныг эмнэлэгийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд зориулаж, Дорнод аймгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгөхөө мэдэгджээ.
М.Бадамсүрэн нь
- Дээд боловсролтой. 1996-2000 онд Монгол улсын Техникийн их сургуулийг нефтийн инженер мэргэжлээр төгссөн.
- 2001 оны есдүгээр сараас 2002 оны 8 дугаар сард “НИК” ТӨХК-ийн Дорнод аймаг дахь Нефть хангамжийн газар, Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа Улсын нөөцийн газарт Шатахуун түгээх станцын түгээгч, эрхлэгч,
- 2009 оны нэгдүгээр сараас 2012 оны наймдугаар сард Дорнод аймгийн Монгол ардын намын хорооны орон тооны дэд дарга,
- 2008-2012 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч,
- 2012 оны арваннэгдүгээр сараас 2013 оны арваннэгэн сард Хэрлэн сумын Засаг даргын орлогч, аймгийн Засаг даргын Зөвлөх,
- 2013 оны арванхоёрдугаар сараас аймгийн Засаг даргын орлогчоор ажилласан.
- 2015 оны дөрөвдүгээр сараас хойш Дорнод аймгийн Засаг даргаар ажиллаж байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зөв дарга бна өргөмжлөе