ДЭЛХИЙНИЙГЭМ

БНАСАУ байгуулагдсаны 73 жилийн ойг тохиолдуулан Ши Жиньпин дарга Ким Жон Унд баяр хүргэв

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнөөдөр /2021.09.08./ БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унд БНАСАУ үүсгэн байгуулагдсаны 73 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэлээ. Энэ талаар Хятадын төв телевиз мэдээллээ.

Ши Жиньпин баярын цахилгаан утсандаа, “БНАСАУ-ын Хөдөлмөрийн Намын Төвийн Хороо, Ерөнхий Нарийн Бичгийн даргаар ажилладаг таны удирдлага БНАСАУ-ын ард түмэн эв нэгдэлтэй байж, шинэ ахиц дэвшил гаргана гэдэгт би итгэж байна” хэмээжээ. Түүнчлэн, Ким Жон Ун удирдагчид улс орных нь бүтээн байгуулалтын асуудлыг шийдвэрлэхэд нь амжилт хүссэн байна.

Үүний сацуу, БНХАУ-ын зүгээс хоёр орны хөгжил, ард түмний сайн сайхны төлөө БНАСАУ-тай харилцах харилцаагаа дээд түвшинд бэхжүүлэхийг эрмэлзэж байгаагаа ч Ши Жиньпин дарга онцлов.

“Манай хоёр орны урт хугацааны, тогтвортой найрамдлын төлөө хүчин чармайлт гаргаж, ард түмнийхээ сайн сайхны төлөө Хятад, Солонгосын харилцааг улам өндөр түвшинд гаргахын төлөө би та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Хятад, Умард Солонгосын найрамдалт харилцаа бол “хоёр орны үнэт баялаг” гэлээ.

Дээд түвшний нягт харилцааны ачаар Бээжин, Пхеньяны харилцаа тасралтгүй бэхжиж, уламжлалт найрсаг харилцаа “улам бүр нягтарч” байгааг онцлов. Тэрбээр мөн БНАСАУ-тай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байдгаа тэмдэглэв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нэмж хэлснээр, БНАСАУ нийгэм, эдийн засгийн хөгжилд асар их амжилтанд хүрсэнд нь сэтгэл хангалуун байгаагаа ч илэрхийлэв.

БНАСАУ үүсгэн байгуулагдсан албан ёсны огноо бол 1948 оны есдүгээр сарын 9 билээ.

(Эх сурвалж: tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button