НийгмийнУЛС ТӨР

Явахаасаа урьтаж Х.Баттулгын сүүлийг тасдах С.Эрдэнийн төлөвлөгөө

Ардчилсан намын ээлжит “сцен” үргэлжлэх нь. Саяхан тус намаас сонгогдож Ерөнхийлөгч болсон Х.Баттулга МАН-ын Ерөнхий сайдад зөвлөгч болсон. Одоо хоёр гишүүнээ хөөж, хэд хэдэн гишүүнд арга хэмжээ авч буй аж. Тодруулбал, С.Эрдэнэ, М.Тулгатын гэх Ардчилсан нам Туваан, З.Энхболд нарыг “хөөх” шийдвэрээр эл намын драм нэг ангиар үргэлжлэх нь ээ. Наймдугаар сарын сүүлээр Үндсэн дүрмийн хороо хуралдаж ийм шийдвэр гаргасан ч, цаасаар албажуулаагүй байгаа аж. 

-Х.БАТТУЛЫН СҮҮДРИЙГ Ч ҮЛДЭЭХГҮЙ-

Үндсэндээ бол АН-д үлдсэн Х.Баттулгын сүүлийг л тасдах С.Эрдэнийн төлөвлөгөөний л нэг хэсэг. Түүний нөлөөг намаасаа шахаж гаргах гэж байгаа хэлбэр. Түүнд зүтгэж, ажиллаж асан хүн бүрийг тэр үлдээхгүй байх үндсэн бодлогоо биелүүлж байна.

Наанаа Х.Баттулга зөвлөхөөр явчихсан тул АН-ыг хагалах, бутаргах хүн байхгүй тул үлдсэн хэддээ хариуцлага хүлээлгээд цэгцэлж буй дүр зураг л харагдаж буй байх.

-Ц.ТУВААН, З.ЭНХБОЛД НАР ХӨӨГДСӨН Ч, ӨНӨӨДРИЙН АН-Д СОХОР ЗООСНЫ Ч “ҮНЭГҮЙ”

Ц.Тувааны хувьд сонгуулийн өмнө тамга хулгайлж, Х.Баттулгын талд ажиллаж хамаг “юм”-ыг хийсэн гол хүн. Намын даргын үүрэг гүйцэтгэгч болж Тамга атгуутаа С.Эрдэнийг АН-аас хөөх тушаал гаргаж байв. Түүний хариуг нь С.Эрдэнэ өөрт нь барих нь. Намаасаа хөөгдлөө гэхэд УИХ-д сөрөг хүчний хувиар дуугарах хүн нэгээр дутна. О.Цогтгэрэлийн талынхан баахан уурссан пост төдийхөн нийтэлнэ.  Өөр яах ч үгүй. Харин З.Энхболд цагтаа Х.Баттулгын тогоог барьж хорыг жинхэнэ утгаар нь хутгаж явсан. Баттулгын гал тогооноос явсан цагаасаа л гаднаас хагалгах, бутаргах хор найруулах ажлыг хийсэн хүний нэг. 2024 оны сонгуульд З.Энхболд мэтийн стратегичид намаа амжилтад хүргэх боломжтой байтал, нөхөн  сонгуулийн өмнө утгагүй шийдвэр гаргах гэж байгаа гэдгийг М.Тулгат нуусангүй. 

-ЭЦЭСТ НЬ ЯВАХ С.ЭРДЭНЭД ҮЛДЭХ АН ХАМААГҮЙ-

Явах С.Эрдэнэд үлдэх АН хамаагүй гэсэн шиг л аяглаж байна. М.Тулгатын харуусал үүнийг л илэрхийлж буй мэт. Тэр явахаасаа өмнө ёстой Ардчилсан намыг хурууныхаа үзүүрээр хөдөлгөж чадаж байна. Хоёр ч сонгуульд МАН-тай тохиролцож, наймаалцаж, жүжив. Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхтэй гар барих замаар өөрөө нэр дэвшиж Х.Баттулгыг хорлосон. Нөхөн сонгуульд Хэнтийн тойрог дээр мөн л сайхан гар барьж Гарамгайбаатарыг явуулав. Энэ мэтээр түүний найруулсан жүжгүүд явтал нь хөврөх бололтой. Монголд үлдэхгүй гадаад гарах гэж байгаа тухай шуум намынхан дунд нь хэдийн тарчихсан шивнэлдэж буй юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
сан
сан
2021-09-10 09:46

чадаж байв�##� сайн л биз. тэнэгүүд анхнаасаа их тодорч байсандаа.гэхдээ эрдэнэ даргад тийм намаа нугас�##�ъя гэсэн бодол байхгүй.би сайн мэднэ.

СХД АН гишүүн Булганхүү.
СХД АН гишүүн Булганхүү.
2021-09-10 10:12

Эрдэнээ даргын зөв.Намыг булшилсан Баттулга Энхболд Туваан нарыг шууд хөөнө.Намын нэр хүндийг шавартай хутгасан Элбэгдорж Батүүл Алтанхуяг нарыг бүгдийг хөө.Манай намыг олон нийт энэ нөхдүүдээр төсөөлж байна.Бүгд шүүхэд бүртгэлтэЙ.Батүүлийн улсын баатар гэж юу байдаг юм.Миний хувьд Батүүлийг нөхөн сонгуульд дэмжихгүй.Харин Сонгино хайрханчууд минь ОЛон хүний газрыг дахин төлөвлөлт нэрээр хҮҮГИЙХЭЭ КОМПАНИД АВЧ ӨГСӨН Шүүхийн үүдэнд цаг бүртгүүлэгч ХУлхи баатар Батүүлийг сонгож болохгүй.Учир нь Их хур�##�д тусгай хамга�##��##�танд орж суух гэж байгаа юм.Манай намд з�##�уучууд байдаг.Аль 90 онд өөрсдийгөө цоллосон юмнууд хаана нүх байна түүнрүү өнгийж явдаг.М�##�гайгаа Зориг агсаныд мартсан нөхөр.

ИРГЭН
ИРГЭН
2021-09-10 12:06

Харин ч зөв шударга хэлжээ.Үнэн л энэХУЛЬХ БААТАР БАТҮҮЛ ,ЭЛБЭГДОРЖ БАТТУЛГА З.ЭНХБОЛД ТЭРГҮҮТЭЙ ХУЛГАЙЧИД АН -ЫГ СҮЙРҮҮЛЖ БАЯЖСАН ОДОО ШОРОНДОО ЯВАХ ЁСТОЙ

zochin
zochin
2021-09-10 10:20

erdene bolon tuunig dagsan s#aa nariin uls tur duussan, an-iig bulshilsan s#anar bol erdene elbegdorj 2 shuu

erka
erka
2021-09-10 10:28

hoorhii ardchilsan namiin darga nertei tulga gej yrijich chadahgui m#laar dargaa hiilegchheed ene nam oodolhuu deereesni erdenee ybahuu jenko ybhuu gej medeej erdenee ybna jenkogiin chigchii huruundch hurehgui shuu mongolchuud hunee har gedeg tulga gej zaluug harhaar ymarch darga hiih hun bish shuu hoorhii sonoh nam dargaa buruu huneer tabidag shuu

зОЧИН
зОЧИН
2021-09-10 10:33

Эрдэнийн зөвөө Эдгээр улс АН намд маш их хорлолтой олон үйлдлийг удаа дараа хийж ,Сонгууль болгоноор нэр намынхаа нэр дэвшигчин эсрэг ажиллад байгаа ,Энэ сонгуулиар ч ялгаагүй ,Чонотой нийлсэн ноходыг эртхэн хөөх байсан юм Харин ч оройтож бн,

Зочин
Зочин
2021-09-10 11:54

АН гэдэг нэрээр мөн ч олон сайхан....

Зочин
Зочин
2021-09-10 13:37

Зикагийн сэтгүүлч Мядагмаа ийм л юм бичүүлнэ дээ

Иргэн
Иргэн
2021-09-11 13:08

Энэ харин Эрдэнэ даргын зөв байх шүү.

зочин
зочин
2021-09-15 15:55

Ардчиллын манаач С.Эрдэнэ зөв �##�хам хийж байна.

Зочин
Зочин
2021-09-16 09:03

2020 оны сонгууль, ерөнхийлөгчийн сонгууль гээд 2 ч сонгуулиар ЭРДЭНЭ ,ТУЛГАТ ӨНӨРБАЯР нар хариуцлага хүлээх цаг болсон.Одоо хариуцлагаа хүлээгээд огцорцгоо.Эсвэл АН аас �######�цгаа.Үнэндээ ЭРДЭНЭ , ТУЛГАТ ,ӨНӨРБАЯР нар ерөнхийлөгчийн сонгуулиар намаа МАН д худ�##�дчихсан одоо нөхөн сонгуулиар худ�##�дах гэж байна.

Холбоотой мэдээ

Back to top button