ДЭЛХИЙНийгмийн

Афганистаны дүрвэсэн Ерөнхийлөгч ард түмнээсээ уучлалт гуйв

“Талибан” хөдөлгөөнийхөн Афганистаныг эзлэн авсны дараа Арабын Нэгдсэн Эмират Улс руу дүрвэсэн тус улсын Ерөнхийлөгч Ашраф Гани Афганистаны ард түмнээсээ уучлал гуйв. Тэрбээр энэхүү мэдэгдлээ өчигдөр есдүгээр сарын 9-нд хийсэн талаар эх сурвалж мэдээлэв.

“Бүгдийг өөрөөр дуусгаж чадаагүйдээ би нийт афганчуудаас уучлалт гуйж байна. Афганистаны ард түмний өмнө өгсөн амлалт маань өөрчлөгдөшгүй хэвээр бат бөх байж, энэ бодол маань намайг насан туршид минь удирдан чиглүүлэх болно” хэмээн Гани мэдэгджээ.

Тэрбээр мөн эх орноосоо явах нь түүний хувьд хамгийн хэцүү шийдвэр байсан гэдгийг тодотгов. Улс орноо, ард түмнээ орхин явсан үйлдлээ цус урсгасан дайн дэгдэхээс урьдчилан сэргийлсэн хэмээн батлав.

Ерөнхийлөгч асан Гани мөн гадаадын иргэд түүний амь насанд халдах оролдлого хийхээр зэхэж байсан талаар ч дурьдав. Бид өмөн нь энэ талаар мэдээлж байсан.

Түүнийг нийслэл Кабул хотоос явсны дараахан “Талибан” хөдөлгөөний дайчид Ерөнхийлөгчийн ордон руу халдсан билээ.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button