Нийгмийн
“Монголд худалдаалж байгаа 24 түргэвчилсэн оношлуурын найм нь үнэн заадаг”

Өнөөдөр Эрүүл мэндийн яам баасан гарагийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн О.Батбаяр дараах мэдээллийг өглөө.
“Монгол улсад худалдаалагдаж байгаа түргэвчилсэн 24 оношлуурыг найм нь л үнэн заадаг талаар бид шалгалтын явцад мэдсэн. Тэгэхээр Эрүүл мэндийн яамнаас зөвлөсөн найман оношлуураас авч түргэвчлэн оношлох хэрэгтэй. Бусад 16 оношлуур буруу заах магадлалтай учраас хэрэглэхгүй байхыг зөвлөж байгаа юм” гэлээ.
Тогтоосон үнэ болон зөвлөөд буй оношлууруудын тухайд:
- Pcl covid19 ag gold test- 19,000
- Standart q covid-19 ag test- 20,000
- Panbio covid-19 ag rapid test- 16,900
- One step test for sars-cov-2 antigen- 11,050
- Onside covid-19 ag tapid test- 16,500
- Covid-19 antigen rapid test kit- 16,500
- Sure status covid-19 card test- 15,000
- Sars cov 2 ag test diagnostic test- 19,000
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.