Нийгмийн

Зорилтот бүлгийн өрхүүдийн янданг үнэгүй хөөлнө

Энэ лхагва гарагаас эхлээд сайжруулсан шахмал түлшийг худалдаанд гаргахаар болсон. Үүнтэй холбогдуулан Таван толгой Түлш компаниас айл өрхүүдийг яндангаа хөөлөхийг анхааруулаад байгаа юм.

Яндангаа хөөлөөгүйгээс болж айл өрхүүд угаартах, угаарын хийнд хордох тохиолдол ихээр гардаг.

Өнгөрсөн жилийн хувьд яндан хөөлөх талаар нийт иргэдэд сургалт хийж, гарын авлагыг тараан ажиллаж байсан. Энэ жил яндангаа өөрсдөө хөөлөх боломжгүй, бусдын туслалцаа хэрэгтэй зорилтот бүлгийн иргэдэд янданг нь үнэ төлбөргүй хөөлнө хэмээн Таван Толгой түлш компаниас мэдэгдэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button