ДЭЛХИЙНийгмийнЭнтертайнмент

Бритни Спирс фитнес дасгалжуулагчтай сүй тавив

Америкийн дуучин Бритни Спирс өдгөө 27 настай фитнес дасгалжуулагч Сэм Асгаритай сүй тавьснаа өчигдөр ням гарагт зарлалаа.

39 настай поп дуучин бүсгүй ядам хуруундаа сүйн бөгж зүүсэн зургаа “Инстаграм” хуудсандаа байршуулж, өөрөө ч итгэхгүй байгаагаа илэрхийлжээ.

https://www.instagram.com/p/CTvPcEJP_2P/?utm_source=ig_web_copy_link

Асгари, Спирс нар аль таван жилийн өмнөөс бие биенээ таньж мэддэг бөгөөд тэд Бритнигийн “Slumber Party” дууны клипний зураг авалтын үеэр анх танилцаж байсан.

Сэм Асгари бол Иранаас ирсэн цагаач хүний ​​хүү бөгөөд жүжигчин, хувийн фитнес дасгалжуулагч.

Хосууд харин хуримаа хойшлуулах шаардлага тулгараад байгаа аж. Учир нь, Бритни аав Жеймс Спирсийн асрамж, хяналтад байгаа хэвээр байгаа.

2008 онд Бритни Спирс хар тамхины хэрэг, сэтгэцийн эрүүл мэндийн талаар жаахан асуудалтай, ганцаараа амьдрах чадваргүй гэсний үндсэн дээр эцэгт нь хариуцуулсан байсан.

Арав гаруй жилийн турш ийнхүү Бритни санхүү, тэр дундаа олон сая долларын итгэлцлийн санг эцэг нь болон шүүхээс томилогдсон өмгөөлөгч хянадаг байсан юм. Энэ нь Бритни өөрийн дураар мөнгө санхүүгээ зарцуулах эрхгүй байсан гэсэн үг.

Дуучны эцэг охиныхоо дуучны карьер, эмчилгээ, хувийн амьдралынх нь хувьд олон шийдвэр гаргасан. Жүжигчний зарим шүтэн бишрэгчид Бритнигийн эрх чөлөөгүй байдалд дургүйцсээр ирсэн ч эцэстээ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон.

2019 онд Бритнигийн менежер Жоди Монтгомери түүний асран хамгаалагчдын нэг болох эрхтэй болсон. Тухайн үед дуучны аав эрүүл мэндийн ноцтой асуудалтай байсан тул хэд хэдэн мэс засалд орсон. 2020 онд Бритни Спирстэй холбоотой хэргийн шүүхээс томилогдсон өмгөөлөгч нь асран хамгаалагчийн нөхцөлийг нь өөрчилж, жүжигчний эцгийг жагсаалтаас хасахыг хүссэн. Эцэг нь жагсаалтаас хасагдсан тохиолдолд асран хамгаалах эрх Монтгомерид шилжих байсан. Энэ оны долдугаар сард дуучин шүүхэд биечлэн оролцож, 13 орчим жил үргэлжилсэн асран хамгаалалтын эрхийг цуцалж өгөхийг хүссэн юм.

Бритни Спирсийн хөрөнгө 60 орчим сая америк доллараар үнэлэгддэг бөгөөд тэрбээр “Грэмми” зэрэг хөгжмийн салбарын том том олон шагналын эзэн билээ.

2021 оны наймдугаар сард түүний эцэг Жэйми Спирс охиноо 13 жилийн асран хамгаалалтаас гаргахыг зөвшөөрсөн.

Бритни өмнө нь хоёр ч удаа гэрлэж байсан. 2004 онд тэрбээр хүүхэд насныхаа найз Жейсон Александртай сүй тавьсан боловч удалгүй тэд сүйгээ цуцалсан байдаг.  Мөн онд тэрбээр бүжигчин Кевин Федерлинтэй гэрлэсэн. Тэд дундаасаа хоёр хүү төрүүлсэн ч 2007 онд салсан юм.

(Эх сурвалж: bbc, lenta)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button