ДЭЛХИЙНийгмийн

АНУ: 47 мужид аюултай шавьжны улмаас хорио цээр тогтоов

АНУ-ын Зүүн эргээр царцааны төрлийн “толбот” дэнгийн эрвээхэйн нүүдэл оршин суугчдыг түгшээж эхэлсэн байна. Одоогийн байдлаар Нью Жерси, Пенсильвани гээд нийт 47 мужид шавьжнаас үүдэлтэй хорио цээрийн дэглэм аль хэдийн тогтоожээ.

Толбот дэнгийн эрвээхэй бол шавьжны төрөл дотроос хамгийн хорлон сүйтгэгч шинжтэй гэгддэг ба ургамлыг фотосинтезийн урвалд оруулдаггүй, ургамлыг сүйтгэгч аюултай.

Сүүлийн өдрүүдэд хорио цээрийн дэглэмд хамрагдах мужуудын жагсаалтад дахин таван муж нэмэндсэн байна. Толбот дэнгийн эрвээхэйнүүд Нью Жерси мужийн 13, Пенсильвани мужийн 34 хотод битүү тархаад байгаа аж.

Шавьж судлаач Дуглас Фишер толботой дэнгийн эрвээхэй нь олон төрлийн тээврийн хэрэгсэлд нэвтрэн орох чадвартай тул улс даяар маш богино хугацаанд хурдацтай тархсан гэлээ.

Пенсильвани мужид ийм  төрлийн шавьж анх арав гаруй жилийн өмнөөс үзэгдэх болсон байна. Эрх баригчид хорио цээрийн бүсэд оршин суугчдыг гадаа гудамжнаас ямар нэг зүйлийг байшин руу дотогш нь оруулахын өмнө аюулгүй байдлыг хангах үүднээс сайтар шалгаж байхыг анхааруулж эхэлсэн. Толбот дэнгийн эрвээхэй нь өндгөө хаа сайгүй цацдаг тул өндөг нь наалдсан эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй гэнэ. Гэрийн тэжээвэр амьтан, хүмүүст ямар нэгэн хор хөнөөл учруулдаггүй ч гэлээ нэгэн дор 70 төрлийн ургамлыг гэмтээж, бүр устгах аюултай шавьж юм байна.

(Эх сурвалж: planetanovosti)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button