АНУ ОХУ, БНХАУ-ыг цар тахлын эсрэг олон улсын дээд хэмжээний уулзалтад урихаар төлөвлөв

Вашингтон ирэх долоо хоногт болох олон улсын цар тахлын эсрэг дээд хэмжээний уулзалтад ОХУ болон БНХАУ-ыг урих бодолтой байгаа талаар эх сурвалж даваа гараг /2021.09.13/-т мэдээлэв.
Дээд хэмжээний уулзалтыг онлайн хэлбэрээр есдүгээр сарын 22-ны лхагва гарагт хийхээр товлосон хэмээн “Вашингтон Пост” /Washington Post/ мэдээлсэн. Харин Цагаан ордон энэ мэдээллийг баталгаажуулж, уулзалтад Дэлхийн хичнээн орон, хичнээн төлөөлөгч оролцохыг тодруулах гэсэн ч Цагаан ордны хэвлэлийн албанаас ямар нэгэн хариулт өгөөгүй аж.
Харин өмнө нь, өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Засаг захиргаа есдүгээр сарын сүүлчийн долоо хоногт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганаар цар тахал өвчин, Дэлхийн вакцинжуулалтын талаар дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах гэж байгаагаа мэдэгдсэн. АНУ Дэлхийн бусад улс орнуудтай хамтран коронавирусийн эсрэг тэмцэхэд чиглэсэн хэд хэдэн асуудлаар яриа өрнүүлэхээр төлөвлөсөн гэх мэдээлэл байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Вашингтон энэхүү дээд хэмжээнийн уулзалтаар хөгжиж буй улс орнуудад “COVID-19”-ийн эсрэг вакцины нийлүүлэлтийг өргөжүүлэх, вакцины үлдвэрлэлийг сайжруулах арга зам, тэдгээртэй холбоотой судалгаа, шинжилгээний чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа байгуулах боломжийн талаар ярилцахаар мөн төлөвлөсөн гэгдэж байна.
(Эх сурвалж: Tass)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.