НИЙГЭМ

П.Батсайханы төрд дайсан үнэтэй үг

Өчигдөр Ерөнхийлөгчийн санаачилгаар төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын уулзалт боллоо. Энэ үеэр Монгол Улс зах зээлийн системд шилжсэнээс хойш 30-аад ажил бизнесийн тогоонд чанагдаж, улсдаа татвар төлж яваа олон эрхэм үзэл бодлоо илэрхийлсэн.

Цар тахлын үед эдийн засаг хүндэрч, ААН-үүдийн үйл ажиллагаа явуулах орчин доройтсон. Нэг хэсэг төр хатуу бодлого барьж, хөл хориог тогтоон үйл ажиллагааг нь хязгаарлаж байв. Энэ жижиг ААН-үүдээс эхлээд томоохон групп компаниудад ч том цохилт авчирсан.

Харин одоо “Хөл хорио тогтоохгүй. ААН-үүдтэйгээ нийлж, улсынхаа эдийн засгийг босгож авъя” гэсэн агуулгыг эрх баригчид ярьдаг боллоо. Харин ийм нөхцөлд туршлагатай бизнес эрхлэгчдийн хэлэх үг, илэрхийлэх байр суурь тэдэнд үнэтэй.

Тухайлбал “Шунхлай” группийн Ерөнхийлөгч П.Батсайхан хэд, хэдэн онцлох санаа илэрхийлсэн. Үүндээ цар тахлын хямралаас гарахын тулд төр, хувийн хэвшил нягт хамтран ажиллах ёстой. Харин төрийн хувьд зөв бодлого шийдвэр гаргах түүхэн гэмээр чухал, хариуцлагатай үе тохиогоод буй талаар онцолж байлаа.


П.Батсайхан “Цар тахлын дараа дэлхийн улс орнууд хоёр ангилагдах дүр зурагтай байна. Эдийн засгаа нөхцөл байдалд дасан зохицуулж, авч гарч чадсан улс ба сөхөрч, доройтсон орнууд гэж. Бид аль ангилалд багтахыг улс төрийн зөв манлайлал, хувийн хэвшлүүдийн нягт оролцоо шийднэ” гэсэн санааг илэрхийлж байв.

Мэдээж одоо “Хямралын үе”, “Гамшгийн цаг үе” хэмээн шалтаглаж, бүхэнд онцгой, өөр гэх тодотгол зүүгээд байх нь утгагүй болжээ. “New Normal” буюу дасан зохицсон, амьдралын цоо шинэ эгэл хэв маягийг суулгаж, ажил амьдралаа хэвийн залж явах шаардлага тулгараад буй.

Тэгэхээр улс орноороо, макро эдийн засгийн түвшинд цаг үетэйгээ дасан зохицсон, зөв бөгөөд шинэ менежментэд шилжих нь чухал. Үүнд ерөөс нэгдмэл зорилго, нэг ойлголттой байх нь хамгийн чухал нөлөөтэй гэдгийг П.Батсайхан онцлоод байгаа юм.

Тэрбээр “Нам, эвсэл гэж талцах цаг үе биш. Сошиал орчинд явж буй зорилготой, зорилгогүй мэдээллүүдийг олонхын байр суурь гэж үзэн, төр эргэж буцсан шийдвэр гаргаад байх нь ч зөв хандлага биш” гэж ярьжээ.

Эцэст нь энэхүү эдийн засгийн сэргэлтэд гар бие хамтарч оролцоно гэдгээ тэр илэрхийлсэн. Туршлагатай бизнес эрхлэгч гарцыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, нэгдмэл зорилго гэж ийн тодорхойлоод байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zuv ug heleh hu. Olon
Zuv ug heleh hu. Olon
2021-09-14 16:01

Ene ugiig bug l uu ees ch iluu u eneer helne.. Humuusiig bolomjoor hangahgui bn

Зочин
Зочин
2021-09-15 10:04

Бүтээгдэхүүнээрээ ард түмнийг хордуулдаг архины үйлдвэрийн эздийг элдэв хурaл цуглаанд урихаа болих хэрэгтэй. Бохир бизнес хийдэг Батсайхан мэт нь барууны хар тамхины мафийн боссуудаас ялгаагүй. Тэнд ард түмэн хар тамхи, архи, тамхи зэргийг үйлдвэрлэдэг хүмүүсийг жигшин буруутгадаг. Манайд харин ийм хогнууд том бизнесмэн гэгдэж манддаг нь ичмээр.

zochin
zochin
2021-09-15 10:44

hun bolgonii bnga yarij,heldeg zuil l bna shde,heden arvan jil yarij bna doo

Холбоотой мэдээ

Back to top button