Монголын баг олон улсын роботын тэмцээнд дэд байранд орлоо

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй 18 дахь удаагийн “ABU Robocon 2019 Mongolia” олон улсын роботын тэмцээнийг Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран өчигдөр зохион байгууллаа.
Тус тэмцээнд 16 орны 17 баг оролцон, эцсийн шатанд Монголын нэгдүгээр баг болон Хонг Конгийн баг эн тэнцүүхэн өрсөлдөж, Хонг Конгийн баг тэргүүн байрт шалгарлаа. Шилдэг санаа шагналыг Индонез, шилдэг инженер шагналыг БНХАУ, шилдэг дизайнер шагналыг Японы баг, ивээн тэтгэгчдийн шагналыг Монголын хоёрдугаар баг, Вьетнам, Египет, Япон, Непал, Фижигийн баг хүртлээ.
Эх орондоо зохион байгуулж буй давуу эрхийн хүрээнд манай үндэсний хоёр баг олон улсын тэмцээнд оролцох эрхийг авсан юм.
Б.ТОГТУУН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.