Нийгмийн

Х.Баттулга шинэ карьераа эхлүүлж, Б.Баттүшиг “барьц”-аа улам лавшруулахын төлөөх сонгууль

Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгчийн сонгуулийн салхи хэдийнэ сэвэлзээд эхэллээ. Ерөнхийлөгчийг сонгох чуулганыг арваннэгдүгээр сарын 30-нд хийнэ, хэн, хэн нэр дэвших нь тодорхой болоогүй байгаа, уг нь. Өмнө нь нэр дэвшигчид тодрох үеэс л “спортын цагаан ордон”-ыг хэн удирдах нь олны анхаарлыг илүү их татдаг байлаа. Энэ удаа харин тийм биш. Өрсөлдөөн эртнээс эхэллээ.

МҮОХ-ны өнөө жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг нарын хооронд өрнөх магадлал өндөр. ОУОХ-ны гишүүн Б.Баттүшигийг Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү гэдгийг хүмүүс сайн мэднэ. Энэ ч талаасаа тус сонгуульд улс төр, улс төрчдийн нөлөө ихээхэн орох нь мэдээж. Үүний сацуу Х.Баттулга, Сү.Батболд нар улс төрийн тавцанд “хонь, чоно” эрхмүүд. Тэдний өрсөлдөөн МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд ч мөн үргэлжлэх магадлалтай.

Сонгуулийн салхи хэдийнэ сэвэлзээд эхэллээ гэсэн нь ийм учиртай. Гавьяат тамирчин Э.Цэндбаатар бусдад зодуулж, шигшээ багаас хөөгдсөн асуудал олны анхаарлыг ихээхэн татаж байгаа. МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшихээ илэрхийлээд буй Э.Мөнх-Очирын талынхан үүнийг нэлээд ашиглаж, цахим орчинд “сэвээд” байх шиг. Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган Монголын боксын холбооны албан тушаалаа төлөөлж, хэвлэлийн хурал дээр байр сууриа илэрхийлсэн. Гэтэл үүнийг нь МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын хувиар хэлсэн, МҮОХ-г ч мөн төлөөлсөн мэтээр мушгиж байгаа нь өрөөсгөл.

Мөн “Өөжин мед” эмнэлгийн асуудлыг дахин дэлгэсэн нь наанаа Э.Бадар-Ууганыг онилсон мэт харагдавч эцсийн зорилго нь МҮОХ-ны ерөнхийлөгчийн суудал байх магадлалтай. Тэгэхээр тэд хоёр хүн онилсны нөгөө нь Б.Баттүшиг. Э.Бадар-Ууганыг хэдий чинээ “харлуулж”, балбана тэр хэрээр тэргүүн дэд ерөнхийлөгчөөр нь ажиллаж буй Б.Баттүшигийн нэр хүнд сэвтэнэ.

Хэдхэн хоногийн өмнө Б.Баттүшиг цахим хуудсандаа Э.Цэндбаатарын талаар пост оруулаад, устгасан гэх мэдээлэл цацагдсан. Хэн нэгэн түүний нэр хүндийг унагаахын тулд тийм пост оруулсан мэтээр фотошопдсон гэнэ.

Хөдөлмөрийн баатар, их аварга Д.Дагвадорж, “даамны” Бат-Эрдэнэ, Энэбиш агсны хүү Мөнх-Очир, сэтгүүлч Тамир нарын хүмүүс МҮОХ-ны Ерөнхийлөгчийн суудалд тухлахын төлөө олон жил санаархаж яваа. Ерөнхийлөгчийн сонгууль бүрийн өмнө “хор найруулж”, гэнэт “амь” ордог нь зөвхөн энэ удаагийнх бус. Үүний сацуу үүний ард өөр хэн нэгэн байх ч магадлалтай.

За, олон зүйл нуршаад яах вэ. Хэрвээ энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга, Б.Баттүшиг нар нэр дэвшвэл өрсөлдөөн хэрхэн өрнөх вэ. Энэ талаар би ийм таамагтай байна.

Х.БАТТУЛГЫН ДАРААГИЙН КАРЬЕР НЬ МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЛБАН

Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшвэл ялах магадлал өндөр. МЖБХ-г хэрхэн удирдаж, жүдочдыг амжилтаар хүргэсээр буй арга барилаараа тэр яах аргагүй олны хүндлэлийг хүлээсэн содон дүр. Одоо тэрбээр карьераа хэрхэн үргэлжлэх вэ. УИХ-ын нөхөн сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших, МҮОХ-ны Ерөнхийлөгчид өрсөлдөх хоёр сонголт түүний өмнө бий. Хоёуланд нь ч өөрийгөө сойх боломжтой. Миний таамгаар МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвших магадлал арай илүү болов уу.

Ингэж таамаглах олон үндэслэлийн нэг нь Саид Моллаеи. Токиогийн олимпоос мөнгөн медаль хүртсэн тэрбээр хэвлэлд ярилцлага өгөхдөө цөөнгүй удаа “Ерөнхийлөгч Х.Баттулга надад анх санал тавьсан. Түүнд баярлалаа. МҮОХ-нд гомдож байна” гэж онцолсон. Энэ нь наанаа Саид Моллаегийн гомдол, цөхрөл мэт харагдавч цаанаа Х.Баттулга МҮОХ-ны Ерөнхийлөгч болохын төлөө шидсэн “чулуу” байх магадлалтай. Саид Моллаеиг Монголын иргэн, олимпын мөнгөн медальтан болгосон нь Х.Баттулгын нэр хүндийг улам өсгөсөн. Үүнийгээ ч хэрхэн “чулуу” болгох, хэрхэн ашиглахаа тэрбээр хэн хүнээс илүү сайн мэднэ.

Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр өрсөлдөгчгүйгээр МҮОХ-ны Ерөнхийлөгч болоход хамгийн их нөлөөлсөн, хөшигний ард байсан хүн бол Х.Баттулга. Өөрийнхөө хүнийг сойгоод эл албан тушаалд суулгаж чадсан түүнд өөрөө очих санаанд нь багтаж байгаа нь лавтай. Түүнийг МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшвэл дэмжих хүн олон.

ТҮҮНИЙ БАС НЭГЭН НҮҮДЭЛ

Хэрвээ Х.Баттулга МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй бол хэрхэх вэ. Түүнд өөр нэгэн нүүдэл бий. Тэр нь өөрийн хүнээ дахиад өрсөлдүүлэх. Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг МҮОХ-ны Ерөнхийлөгч болгосон шигээ. Түүний гарт ямар “хөзөр”, ямар сонголт байгаа вэ. Одоо дахиад спортын хүн өрсөлдүүлэхгүй болов уу. Н.Түвшинбаяр аварга яалаа даа. Үүний сацуу яг баталгаатай Ерөнхийлөгч болчихно гээд сойх спортын хүн түүнд ховор. Түүний эхний хөзөр нь Ө.Шижир.

Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед Тамгын газрын даргаар нь сайн ажилласан гээд улс төрийн хүрээнийхэн ам сайтай байдаг юм билээ. Тэрбээр ЕТГ-ын дарга болохоосоо өмнө Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Ө.Шижирийг сайн мэднэ. Тэгэхээр улс төр, спортын хүрээнийхэн аль аль нь сайн мэдэх талаасаа Х.Баттулгын эхний сонголт нь Ө.Шижир байх магадлал өндөр. Хэрвээ Монгол Улсын Ерөнхийлөгч асан МҮОХ-г удирдахын төлөө өрсөлдөхгүй бол Ө.Шижирийг сойх шуум хэдийнэ гарсан байна лээ.

Б.БАТТҮШИГ САНАЛЫН ЭРХТЭЙ ОЛОН ЭРХМЭЭР ХҮРЭЭГЭЭ ТЭЛЖЭЭ

Олон улсын олимпын хорооны гишүүн, Токиогийн олимпод оролцсон Монголын багийн ахлагч Б.Баттүшиг МҮОХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөс гадна Монголын бадминтоны холбооны Ерөнхийлөгчийн албан тушаалтай. Спорт гэлтгүй улс  төр талдаа ч түүнд эрх мэдэл, бэл бий. Б.Баттүшиг 2017 онд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Ц.Дамдин агсны хамт сонгогдсон. Түүнээс хойш МҮОХ-г удирдаж буй. Тухайн үед Х.Баттулга тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн ч нэрээ татсан удаатай.

МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд олимпын төрлийн спорт холбооноос гурав, олимпын бусаас нэг эрхэм санал өгдөг. Мэдээж аль холбооноос хэнээр санал өгүүлэхээ тухайн холбоо өөрөө шийднэ. Б.Баттүшиг МҮОХ-ны Ерөнхийлөгч болохын төлөө өөрийгөө эртнээс сойсон. Саналын эрхтэй хүмүүсээр хүрээгээ тэлсэн нь түүний нүүдэл. Жишээлбэл, өөрөө Монголын бадминтоны Ерөнхийлөгч, хань Н.Цэлмүүн нь , ээж Отгонтуяа нь Монголын байт харвааны холбооны дэд ерөнхийлөгч, Сү.Батболдын “баруун гар” О.Одбаяр нь Монголын каноэгийн холбооны удирдах албан тушаалтай. Үүний сацуу хадам аав Б.Нямтайшир нь Монголын кёрлингийн холбооны ерөнхийлөгч. Иймэрхүү байдлаар өөрийн хүмүүсээ холбоодын удирдах албан тушаалд олноор оруулсан нь түүнийг Ерөнхийлөгч болоход их нөлөөлөх нь мэдээж.

Үүний сацуу Токиогийн олимпод Монголын багийг ахалж, нэг мөнгө, гурван медаль авхуулсан, ОУОХ-ны гишүүн болсон нь зорилгодоо хүрэхэд нь нэлээд хөшүүрэг болох нь дамжиггүй. 2017 оноос хойш өнөөг хүртэл тэргүүн дэд ерөнхийлөгч хийж буй, МҮОХ-ны удирдлагын багт байгаа гэдэг талаасаа Б.Баттүшиг ажлаа үргэлжүүлээд хийвэл спортынхонд тустай, илүү үр дүнтэй гэж дэмжих хүн олон.

Дээр онцолсончлон МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд улс төр, улс төрчдийн нөлөө асар их орох нь ойлгомжтой. Өнөө цагт олонх холбоодыг улс төрийн нөлөө бүхий хүмүүс удирдах болсон. Хэчнээн сайн мөрийн хөтөлбөр боловсруулаад өрсөлдсөн ч шагайж ч харах хүн байдаггүй, Ерөнхийлөгч хэн болох нь чуулганы өмнө тодорхой болчихсон байдаг гэх шүүмжлэл гарсаар ирсэн. Улсын Ерөнхийлөгч асан бууриа сэлгэн, карьераа шинээр эхлүүлж МҮОХ-ны ерөнхийлөгч болох уу, нөлөөтэй аавын амбийцтай хүү “барьц”-аа улам ахиулж, ерөнхийлөгч болох уу гэдгийг бид удахгүй харах нь.

Үүний сацуу спорт улс төрөөс хараат бус байх учиртай гэж шүүмжлэх хүмүүс ч мөн бий. Энэ талаас нь харвал МҮОХ-ны Ерөнхийлөгчийн албан тушаалд Монголын волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар 22 жил ажилласан Ц.Бат-Энхийг сонгогдоосой гэж дэмжих хүн цөөнгүй. Тэрбээр МҮОХ-ны Ерөнхийлөгчид өмнө нь хоёр удаа өрсөлдсөн. Энэ удаа дахиад өрсөлдөх төлөвлөгөөтэй яваа юм билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-15 10:08

Боловсролтой хэлтэй устай юм2 үзэж нүд тайлсан тэгээд ч удирдах �##�ба хашиж байгаа гэхэд Олимпын Хорооны дэд ерөнхийлөгчийн сэнтийд тохирохгүй хүн юм биш үү?!

Хазайсан дээр нь түлхэх авир араншин бол удирдах �##�бан туша�##�д харш үзэгдэл

Тэгээд ч цахимаар шүү очиж2 ...тамирчиныхаа хувийн орон зай уруу довтолно гэдэг байж боломгүй ёс зүйн �##�даа гэж ойлгогдож байна

Холбогдох ажлынхаа хүрээнд нууцлах асуудлыг дур мэдэн олон нийтийн сүлжээгээр увайгүй ичихчгүй задлана гэдэг эрх үүргээ умартаж �##�бан туша�##�ынхаа эрх мэдлээр д�##�айлгаж хариуцлага �##�даж ноцтой зөрчил гаргаж байна гэсэн үг

Та гуай �##�бан туша�##�аасаа өөрийнхөө өндөр боловсролын дагуу хүлцэл өчиж огцорно уу?!

Zochin
Zochin
2021-09-15 10:09

Ene luivarchidiin huuheduudees uur humuus tavij boldgui yumuu,yaahleerei iim yumnuud tolgoidn suuchdag yum ,

бичээч
бичээч
2021-09-15 10:14

баттүшигийг бичээгүй гээд байгаа юмуу.тэгвэл энэ тэнэг өөрөө бичсэн юм байн �##�даа хэлэмгий хүн сурамгай гэж.

иргзн
иргзн
2021-09-15 11:31

Монголын номер1 Авилгачи Хулгайчын хүүд Монгол улс, Монголын ард түмэн ямарч Өргүй харин Гэмт хэрэгтэн Эцгээс нь Ард түмэн Татварт төлж Хулгайд �##�дагдсан Хөрөнгө мөнгөө авмаар байна

БАТТҮШИГ монголыг төлөөлөх эрхгүй
БАТТҮШИГ монголыг төлөөлөх эрхгүй
2021-09-15 14:57

МОНГОЛын �##�тыг гадныхантай нийлж луйвардсан луйварчин Батболдын хүү монголыг ОЛИМПод төлөөлөх эрхгүй.

Zochin
Zochin
2021-09-15 15:17

Монголын жүдог дэлхийд таниулах менежментийг хийсэн хүнийг Монголын олимпийн хорооны ерөнхийлөгчөөр тавих хэрэгтэй. Баттулга спортод илүү бодит ажил хийж чадах хүн.

zochin
zochin
2021-09-15 15:46

hen mungutei mergejliin bus hvn baisnaas sportiin mergejilten baisnan havi ilvv shde

М
М
2021-09-15 18:39

Бат-Энх санаагаа бичиж байгаа царай нь

Зочин
Зочин
2021-09-15 19:50

Сү. Батболдынхон одоо болоогүй юм уу. Хагартлаа улс төрийн бялуу хувааж идээд цаддаггүй, хүү нь ямар гавьяа байгуулаад энэ сууд�##�д суусан юм бэ? Бохир мөнгө ханхлаад байх шиг. Тамирчид ч бөөн хэл амтай, мундаг тамирчид нь тив дэлхийн тэмцээнд оролцож чаддаггүй юм шиг.

харамсалтай
харамсалтай
2021-09-16 07:47

МОНГОЛтөрийн �##�тыг бороу гоулдтай хамсаж татваргүй луйвардсан Батболдын хүү МҮОХ г толгойлох эрх байхгүй. АЛТАА төрд өгөөгүй цагт БАТБОЛДынхон төрөөс хол бай

Баттулга
Баттулга
2021-09-16 07:54

Мөнхочир л муу гэх гээд пана�##� зохиож. Спортын төлөө л яваа хүн шүү. Тэр тусмаа дэмжээд өгнөө

Мөнхөө
Мөнхөө
2021-09-16 10:16

Олимпийн хороонд цэвэр боловсролтой з�##�уучуудыг дэмжсэн нь дээр байхаа өрсөлдөгчөө дандаа харлуулж ,гүжирдэж,хор найруулж ашиг хонжоо хайж явдаг хорчин өвөө нь нараас с�##�ах болсон.

зочин
зочин
2021-09-16 13:56

Боловсролтой хэл устай гээд Улс орон Ард иргэдээсээ Хулгай Луйвар хийж байгаа Боловсролтой Хулгайчууд цаагуур чинь зөндөөн л байна даг, Эцэг нь энэ Улс орон дамнасан толгой Хулгайч, Оффшорчин, Хүүг нь сонгож бас хамаг юмаа �##�дах гээгүй л юм бол Хүүгий нь Төрд Бүү ойртуул,

Зочин
Зочин
2021-09-16 17:53

munch -ochir l zugeer dee

зочин
зочин
2021-09-17 08:09

Баттүшиг болох юм бол Олимпын хороо бүхэлдээ эдний гэр бүлийнх болно.

Зочин
Зочин
2021-09-17 14:07

Улстөр шүүх цагдаа бүгд Сү.батболдынх болчихсон. Одоо спортыг авах гэж байна жагсаж тэмцье

БАТ-ЭНХ
БАТ-ЭНХ
2021-09-18 11:56

САНААН ЗОРГООР ШААХЫМАА

Холбоотой мэдээ

Back to top button