УЛС ТӨР

Ц.Мянганбаяр: Над шиг муу нохойн баас төр засгийг шүүхэд өгнө гэж бодох уу

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Засгийн газраас 19 компанийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан. Уг цуцлагдсан тусгай зөвшөөрлүүд дотор “Монгол газар” ХХК-ийн захирал Ц.Мянганбаярт хамаарах 13 лиценз багтсан багтсан. Засгийн газраас шийдвэр гаргасан орой /2019.08.21/ “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярыг ухаан алдсан байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл цацагдсан юм.

Гэвч тэрээр “Намайг үхүүлэх сонирхолтой  хүмүүс байх шиг байна. Миний бие зүгээр байгаа” хэмээн өдрийн сонинд тодруулга өгсөн байв.

-БИ ТЭР “НОВОТЕЛ” БАЙТУГАЙ УУЛЗАЛТАД ОЧСОН ГЭХ Д.ХАЯНХЯРВАА, Б.ЧОЙЖИЛСҮРЭН НАРЫГ Ч МЭДЭХГҮЙ-

Түүнчлэн нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа “Би тэр “Новотел” байтугай уулзалтад очсон гэх Д.Хаянхярваа, Б.Чойжилсүрэн нарыг ч мэдэхгүй. Ийм байхад намайг уулзалт зохион байгуулсан, уулзалтаасаа эмнэлэгт хүргэгдсэн хэмээн гүтгэн олон нийтэд тараагаад байна.

Монголд Мянганбаяр, хужаа, нохой гурваас өөр муу зүйл байгаа юм уу, ингэхэд. Тэгээд тэр муулаад байгаа хужаа нартаа бүх бүтээгдэхүүнээ зарж, түүнийгээ эдийн засаг гээд нэрлэчихнэ шүү.

Засгийн газрын цуцалсан 13 лицензийн гурав нь манайтай хамааралтай лиценз. Гэхдээ энэ гурван талбайд манайх олборлолт явуулаад алтаа улсад тушаачихсан. Технологийн хувьд алт үлдчихсэн учраас өөр жижиг компаниуд олборлолт явуулж байсан юм. Олборлолт бүрэн дууссаны дараа бид нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн. Хэзээ байтлаа бид алтан дээр зүлэг тарьтлаа баяжчихсан юм бэ. Харин алтны нөөц бүрэн дууссаны дараа гарцаа байхгүй нөхөн сэргээлт хийнэ. Энэ бол байгалиа бодсон ч бурхнаа бодсон ч үүрэг.  

-ЛИЦЕНЗ ЦУЦЛАГДСАН ГУРВАН ГАЗАРТАА ТЕХНИКИЙН БОЛОН БИОЛОГИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ҮҮРЭГ ӨГСӨН Ч, ӨГӨӨГҮЙ Ч БИД ХИЙНЭ-

Цуцлагдсан гурван лицензтэй газарт манай нэг ч ажилчин, нэг ч техник байхгүй. Манай компанийн хөрөнгөөр тэнд үүсмэл орд үүссэн бөгөөд тэнд жижиг компаниуд олборлолт хийж байгаад цуцлагдлаа. Өгсөн лицензээ хэзээ цуцлах нь Засгийн газрын л эрх.  Бид нөхөн сэргээлт хийнэ ш дээ. Техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг засгийн газар үүрэг өгсөн ч, өгөөгүй ч бид хийнэ.

Над шиг муу нохойн баас төр засгийг шүүхэд өгнө гэж бодох уу? Анхнаасаа л би Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцээгүй. Тийм ярилцлага ч өгөөгүй шүү дээ. Гудамжинд сэтгүүлч залуутай таарсан, яарч яваагаа хэлээд л, мэнд мэдэлцээд салсан. Одоо харин хэлээгүй үгийг хэлсэн болгосон сэтгүүлчийг шүүхэд өгдөг юм уу.

Олон овоот тухайд, алтан гуайг сайн мэдэхгүй ээ, муухан эр хүнээс дээр юм уу гэж боддог. Манай Ш.Батхүү яахав дээ, эр хүн олзонд яваа л биз. Олон овоотын хувьд алт болон жоншны маш том нөөцтэй. Үүнийг би ямар батласан биш. Дэлхийд нэртэй Канадын "Вардроп Инжинеринг" гэдэг хөндлөнгийн компани батласан юм даг. Энэ бол тусдаа сэдэв, дараа ярилцъя...

-ОЮУТНЫ ХОЛБООНЫХОНТОЙ ХЭДЭН САР ЗҮТГЭСНИЙ ЭЦЭСТ ОЮУТНЫ 70 МЯНГЫГ АНХ БАТЛУУЛЖ БАЙЛАА-

Миний нийгэмд хандаж хийсэн зүйлийг ямар хүн тоох биш. Гэхдээ Оюутны холбоотой хамтран хийж 4, 5 сар зүтгэсний эцэст оюутны 70 мянгыг анх батлуулж байсан даа. 

Оюутны холбооны дурсгалын батламж нь одоог хүртэл гэрт байдаг юм. Харин үүний үр дүн нь манай улсын малын тоо толгой анх удаа 60 сая давсан. Өөрөөр хэлбэл малчид маань оюутан хүүхдүүдээ тэжээхийн тулд малаа нядлаад зарж мөнгө явуулдаг шүү дээ. Үүнийг болихоор малын тоо өснө. 4 оюутан улсаас өгсөн мөнгөө нийлүүлээд сарын хоол хүнс, гурил будаа, давс ногоогоо аваад амьдарчихна. Энэ хуулийг зориг гарган батлуулсан гишүүдийг хүмүүс мартсан байх хэмээн ярьжээ.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Shunalaa gej
Shunalaa gej

Chi har nohoin baas mini ter suitgesen baigalaa har daa? Heden haltar mungu oloh gej yu hiisnee har. Muu har luivarchin

Зочин
Зочин
Reply to  Shunalaa gej

Gadnii olon uhaj bga gazraa htnaj chadahgui bj mongol gants neg kompania zuulchlùud mereed zalgichih yuma

Bi
Bi
Reply to  Shunalaa gej

Zuw l helsen bna shte

Зочин
Зочин
Reply to  Shunalaa gej

Үхсэн тэр заамараа хэлээч та нар чадахгүй байж

Зочин
Зочин
Reply to  Shunalaa gej

Үхсэн тэр заамараа хэлээч та нар чадахгүй байж

Chi
Chi

Gadnii olon uhaj bga gazraa htnaj chadahgui bj mongol gants neg kompania zuulchlùud mereed zalgichih yuma

Холбоотой мэдээ

Back to top button