Нийгмийн
Хэрэглээний халуун ус тасалдсан айлуудад энэ сарын 18-28-нд буцаан өгнө

Баянгол дүүргийн VI хороо буюу 10-р хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх дулааны 3300 метр урт хос шугамыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр бүрэн шинэчилж байгаа. Үүнээс 2,630 км урт хос шугамыг энэ онд багтаан шинэчилж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн юм.
Шинэчлэлийн ажилтай холбоотойгоор нэг болон 10-р хороолол орчмын айлуудын хэрэглээний халуун усыг хязгаарласан. Шугам хоолойн асуудлыг шийдэж, шугамуудаа угсарч эхэлсэн бөгөөд 10-р хороолол, Цамбагарав орчмын таван орон сууцын 226 айлыг энэ сарын 18-28-нд хэрэглээний халуун усаар буцаан хангах аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.