ДЭЛХИЙНийгмийн

Афганистан: Визний бизнес цэцэглэн хөгжиж, үнэ нь нэмэгджээ

Афганистан дахь ихэнхи гадаадын Элчин Сайдын яамд “Талибан” хөдөлгөөнийхөн Афганистаныг эзлэн авсны дараа үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоосон бөгөөд гадаад руу зорчихыг зөвшөөрсөн визийг хууль бусаар худалдаалах явдал тус улсад цэцэглэн хөгжиж байна талаар Афганистаны “Tolo News” суваг  мэдээлэв.  

Тус сувгийн сэтгүүлчидтэй ярилцсан Кабул дахь Аялал Жуулчлалын Агентлагийн захирал Шафи Самимын хэлснээр, иргэд Пакистан руу 350, Тажикстан руу 400, Узбекистан руу 1350, Турк руу бүр 5 мянган америк доллараар виз авдаг гэжээ.

Афганистаны Засгийн газар нуран унахаас өмнө Пакистаны визийг 15, Тажикстан эсвэл Узбекистан руу 60, харин Турк руу 120 америк доллараар авах боломжтой байсан гэнэ.

Түүнчлэн, сувгийн мэдээлснээр жагсаалтад орсон орнуудын хувьд одоогоор зөвхөн Пакистанд хууль ёсны дагуу виз авах боломжтой байгаа аж. Саяхныг болтол афган хүн Пакистан руу зорчих визтэй байсан ч гэсэн шалган нэвтрүүлэх цэг дээр афган иргэн байхаас үл хамааран тодорхой хэмжээний төлбөр мөнгө төлөн тасалбар авахыг шаарддаг болсон талаар өөр эх сурвалж онцолжээ. Тэр “тасалбар” нь ойролцоогоор 350-400 америк долларын үнэтэй гэх яриа байна.

Сувгийн эх сурвалжууд афганчуудад хууль бус визийг яг хэн, хэрхэн гаргадаг болох талаар олж мэдээгүй байна. Иргэд мөн гаргуулж авсан бичиг баримт, визээ ашиглан үнэхээр гадаад руу зорчиж чадаж байгаа эсэх мэдээлэл ч одоогоор тодорхой биш байгаа ажээ.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button