Ё.Басхүү хэсгийн аваргын төлөө барилдахаар боллоо

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 24 дэх удаагийн тэмцээн Японы Токио хотод үргэлжилж байна. Токиогийн дэвжээнээс Гавьяат тамирчин М.Уранцэцэг өчигдөр хүрэл медаль авсан.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жингийн барилдаанууд болж байна. Манай улсаас 52 кг-д барилдсан Б.Хорлоодой, Л.Сосорбарам нар хоёрдугаар тойрогт ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүлсэн.
Харин 66 кг-ийн жинд ОУХМ Ё.Басхүү хүч үзэж байна. Тэрээр эхний тойрогт гоц мөргөсөн. Улмаар удаах даваанд олимпын мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт, БНСУ-ын жүдоч Ан Баулыг ялсан билээ.
Тэгвэл дөнгөж саяхан Ё.Басхүү гуравдугаар тойрогт Гүржийн бөх Б.Ниниашвилитэй барилдаж цэвэр яллаа.
Ё.Басхүүгийн дараагийн барилдаан Японы тамирчин ABE, Hifumi-тай D хэсгийн аваргын төлөө барилдах юм. Өрсөлдөгч тамирчны хувьд дэлхийн хошой аварга тамирчин юм.
Д.ЖАРГАЛМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.