ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

БНХАУ-ын банк гадаадын хөрөнгө оруулагчдад анх удаагаа гурван тэрбум юанийн бонд гаргалаа

БНХАУ-ын төрийн бодлогын банк болох “Экспорт-Импорт Банк” /China EximBank/ олон улсын хөрөнгө оруулагчдад гурван тэрбум юанийн буюу 465 сая орчим америк долларын бонд гаргасан тухай “Шиньхуа” /Xinhua/ агентлаг есдүгээр сарын 17-нд мэдээлжээ.

Бондыг гурван жилийн хугацаатайгаар 2,7455 хувийн хүүтэй есдүгээр сарын 15-нд гарсан бөгөөд босгосон санхүүжилтийг Гуандун-Хонгконг-Макао гэсэн бүс нутгуудын бүтээн байгуулалтад зарцуулна хэмээн тус банкнаас мэдээлэв.

Энэ бол БНХАУ-ын “Экспорт-Импорт Банк” олон улсын хөрөнгө оруулагчдад шууд арилжаа хийх санхүүгийн үнэт цаас гаргаж буй анхны тохиолдол бөгөөд Дэлхийн 100 гаруй байгууллагын хөрөнгө оруулагчид тус арилжаанд оролцжээ.

Албан ёсны тоо баримтаас үзвэл, наймдугаар сарын эцэс гэхэд БНХАУ-ын төрийн бодлогын банкуудаас гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан бондын хэмжээ 1,05 их наяд юаниас давсан гэжээ.

(Эх сурвалж: regnum)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button