ЭДИЙН ЗАСАГ

Газрын тосны үнийн хөөрөгдөл дэлхийн зах зээлд тогтворжихгүй байна

Газрын тосны бүтээгдэхүүний үнийг Брент болон WTI хоёроор хэмждэг. WTI нь АНУ-д хэрэглэдэг газрын тосны гол жишиг үнэ юм. Газрын тосны хэрэглэгч АНУ-ын зах зээлд нефть ямар үнэтэй байгааг энэ төрлийн газрын тосны үнэ л илтгэдэг.

Монгол улсад жилийн өмнө шатахууны үнэ АИ-92 1450 төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 2050 төгрөг болж өссөн.  Дэлхийн зах зээлд нэмэгдсэнээс хойш манай улс энэ оны долдугаар сарыг хүртэл үнийг нь хүчээр барьж байсан юм. Учир нь Засгийн газраас коронавирусийн нөхцөл байдлыг харгалзан үзэж АМГТГ-т үүрэг өгч үнийг хүчээр барьж байв. Энэ нь иргэдийн амьдралд ихээхэн дэмтэй байсан ч шатахуун борлуулагч ААН-үүд дампуурах эрсдэлтэй халз тулаад байв. Наймдугаар сард нэг ААН гэхэд л 30 тэрбум төгрөгийн алдагдал аваад байсан учир аргагүй эрхэнд үнэ дахин нэмж 2050 хүргэж өнөөгийн түвшинд хүрсэн аж.

2020 онд дэлхий нийтийн газрын тосны эрэлт цар тахлаас үүдэн багассан байв. Энэ нь үнэ буурахад хамгийн их нөлөөлж байсан юм. Дэлхий нийт цар тахлын нөхцөлийг хүлээн зөвшөөрч хөл хөдөлгөөнийг сулруулснаар газрын тосны эрэлт үүсэж үнэ өсөн, Брент төрийн газрын тос баррель тутамдаа 75.16 ам доллар болтлоо нэмэгдэв. Өнгөрсөн жилийн өдийд 37.26 байсан юм. Харин газрын тосны үнийн галзуурал өнгөрсөн долоо хоногоос огцом унаж, долоо дахь өдөртөө үнэ тогтворжиж 62.87 болж буурсан ч энэ амралтын өдрүүдээр буцаж нэмэгдэн өнөөдрийн байдлаар 74.91 болж эрс нэмэгджээ.

Харин WTI төрлийн газрын тос нь өнөөдрийн байдлаар 71.48 болж өссөн байна. Энэ төрлийн газрын тос хамгийн ихдээ 69 америк доллар орчим байсан юм.

Хэдий дэлхийн зах зээлд үүсэж буй савлагаа хамгийн наанадаж сарын дараа манай улсад үелзэж ирдэг аж. Энэ нь нэг талаараа нөөцөлж, нөөц дуусмагц импортолдогтой холбоотой юм.

Үүнээс үзвэл дэлхий нийтэд газрын тосны үнийг хөөсрөл дорвитой доошлохгүй байгаагаас харвал буурах төлөвгүй байгааг харуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button