ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Хятадад болсон газар хөдлөлтийн улмаас 200 тонн “архи” асгарчээ

Хятадад газар хөдөлсний улмаас “Baijiu” хэмээх алдартай архи их хэмжээгээр асгарч урссан байна.

Сычуань мужид 6 баллын хүчтэй газар хөдлөлт болж, тус архины үйлдвэрийн агуулах нурснаар 200 тонн согтууруулах ундаа газраар урссан байна.

200 тонн гэдэг бол бага тоо биш болохоор архинд нэвчсэн газрын хөрсийг хамгаалахын тулд есөн гал унтраах машин, хэдэн арван цагдаагийн алба хаагчид ажиллаж, зохих арга хэмжээ авсан байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр, Хятадад болсон газар хөдлөлтийн улмаас 70 мянга гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байгаа аж. Мөн, олон мянган аврагчдыг байгалийн гамшгийн хор хөнөөлийг арилгуулахаар гамшгийн бүс рүү илгээсэн байна.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button