СПОРТ

Улсын гарьд Ш.Жаргалсайханы барилдах эрхийг НЭГ ЖИЛЭЭР ХАСАХ УУ

Сүүлийн жилүүдэд наадмын сайхан өнгийг гундаадаг маргаан, будилаан цөөнгүй гардаг болоод буй. Завхан аймгийн Идэр сумын харьяат, улсын гарьд Ш.Жаргалсайхан энэ жил улсын наадамд зодоглохдоо дөрвийн даваанд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, аймгийн арслан П.Мөнхбатад өвдөг шороодсон. Гэвч тахимаа өгөхдөө түүний толгой руу дэлссэн нь олныг бухимдуулан, өдгөө ч шүүмжлүүлж байна. Тэгвэл Баяр наадмыг зохион байгуулах хорооноос улсын гарьд Ш.Жаргалсайханы барилдах эрхийг нэг жилээр хасах асуудлыг хөндсөн байна.

https://www.facebook.com/2096418633724503/videos/390508818272313/

Үүнээс өмнө улсын наадмын болон бусад барилдаанд бөхчүүд зүй бус үйлдэл гаргасан цөөнгүй тохиолдол бий. Зүлэг ногоон дэвжээн дээр, наадамчин олны өмнө зодолддог, бие биеэсээ өшөө авах тохиолдол мэр сэр гарах болсон. Харамсалтай нь, жүдоггүй авирласан бөхийг шийтгэсэн нь хуруу дарам. Шийтгээгүй өнгөрсөн нь хамаагүй олон.

-ТЭДГЭЭРЭЭС ЗАРИМЫГ НЬ ЭНД ЖИШЭЭ ТАТЪЯ-

-2014 оны Цагаан сарын барилдааны үеэр улсын арслан Ц.Содномдорж улсын гарьд Б.Гончигдамбын гарыг хөшсөний улмаас барилдах эрхээ дөрвөн сараар хасуулсан юм.

-Улсын начин Б.Сугаржаргал 2014 оны улсын наадмын гурвын даваанд өнөөгийн улсын заан Г.Баасандоржид унасныхаа дараа тухайн барилдааныг зассан Ардын багш, улсын харцага Ц.Сэрээтэрт уурлан, зүй бус үгээр доромжлон, цохихыг завдсан билээ.

-Улсын начин Ц.Бямба-Очир өнгөрсөн жил жил улсын начин болохдоо тавын даваанд улсын аварга Э.Оюунболдыг өвдөг шороодуулсан. Гэвч аваргаас тахим авахдаа элэг рүү нь хүчтэй мөргөн, хавиргыг нь хугалсан юм. Улсын наадмын дараа Ц.Бямба-Очироос допинг илрэн, барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан билээ. Үүнийг нь зарим хүн болчимгүй үйлдлийнх нь шийтгэл гэж эндүүрдэг.

Сүүлийн хоёр тохиолдолд МҮБХ-ноос бөхчүүдэд ямар нэгэн шийтгэл ногдуулж, хариуцлага тооцоогүй өнгөрсөн юм. Тийм байж Ш.Жаргалсайхан гарьдыг шийтгэх асуудал хөндөгдөж буйд гайхах хүн олон байна. Аливаа дүрэм, журам хүн бүхэнд тэгш үйлчлэх учиртай. Гэтэл нэгийг нь шийтгээд нөгөөгийнх нь толгойг илээд өнгөрсөн нь гайхмаар.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
БӨХ
БӨХ
8 сар 26, 2019 17:31

БИ л байсан бол Жарг�##�сайханыг шууд шаагаад унагах байсан юм

Зочин
Зочин
8 сар 29, 2019 22:33
Reply to  БӨХ

naad helj baigaa ugee sn bodoj heleerei er hun 7buderch 8sehdeg aldaagaa oilgj uhamsarlsn ym chin ingej helh ni buruu shuu ugee bodooroi!!!!

bolor
bolor
8 сар 26, 2019 17:33

Монгол бөхийн эрхийг японоор ха�####�г нь юу вэээээээ жүдоггүй байв�##� 1 жилээр хасах дүрэм хаа байна

123
123
8 сар 26, 2019 22:41
Reply to  bolor

жүдоггүй л гэсэн бхын

Bat
Bat
8 сар 26, 2019 17:45

Ulsiin zaan baasandorj bailguidee odoogiin ulsiin hartsaga Baasandorj gej bhgude. Zaan hartsaga tsol mash ih ylgaatai shuu mongoliin buh hartsaguudiin deer zogsoh ystoi tsol anduurch bichihgui baihiig husey bayrlalaa

Зочин
Зочин
8 сар 26, 2019 18:51
Reply to  Bat

Улсын начин Ганболдын Баасандорж Завханы

Зочин
Зочин
8 сар 26, 2019 17:52

Зөв зөв жудаггүй хар хүүр би завханых энэ үйлдлээс нь ичсэн шүү

Оогий
Оогий
8 сар 26, 2019 21:40
Reply to  Зочин

Оюунболдоос тэр днк.н шинэлгээ ав�##� даа тэгүүл тэр шээс солигдсон үгүй нь мэдэгдэнэ ш дээ

зочин
зочин
8 сар 26, 2019 18:24

новшийн эр,бүр 3-н жилээр хасах байсийн,энэ одоо ахихгүй хор найруулах төдийд л зодоглож байгаа

Зочин
Зочин
8 сар 27, 2019 00:00

iim davartsan bohiin oromtsguudiig erhii ni tsolii ni shuud hasah heregtei.bohchuudiin ner hund enenes bolj unaad bga shuu

Төк&Тим
Төк&Тим
8 сар 27, 2019 11:34

Өмнөх МҮБХ-ны бөхчүүдэд ялгавартай хандаж асууд�##�д тэгш биш ханддаг байсан бусармаг явдлын гай одоо ч үр үндэс нь тасрахгүй юм даа!

buh
buh
8 сар 30, 2019 09:19

dornodiin p###anuud d l hariutslaga tootsoh heregtei

Hab
Hab
5 сар 20, 2020 22:07

Hawirga ni hygarsan hun yun Alhaj gishgeh,Amisga awhad ch hetsuu boldgiin ouynboldo.

Холбоотой мэдээ

Back to top button